Амараагийн “амттай” хобби

263e4d_2007_x320Дуучин С.Амармандахын хоббиг танилцуулж байна. Тэрээр багаасаа ном унших дуртай хүүхэд байжээ.

Түүний номын сангаар хамтдаа аялцгаая.

Түүний хүүхэд насны мөрөөдөл нь дайчин баатар болох. Ядарсан хүн бүхэнд туслаж, сайн сайхан, аз жаргалыг түгээх. Харин энэ хүсэл нь номоос эхтэй гэнэ.

Сургуульд орсон цагаасаа үлгэрийн ном уншиж, дунд ангийн сурагч болоод дайн байлдаан, эрэлхэг дайчдын тухай адал явдалт зохиолд татагдах болжээ. Дуучин С.Амармандах их хаад болон түүхийн холбогдолтой ном цуглуулдаг.

Түүнд мөн дэлхийн алдартай зохиолчид болох У.Шекспир, Ю.Лермонтов, А.Чеховын өгүүллэг болон жүжгийн зохиолууд бий. Түүний номын цуглуулга нь хэдэн тавиур болохоор арвин болсон гэнэ.

Дийлэнх нь эр зориг, баатарлаг үйлс, Монголын их хаадын тухай ном. Дуучин маань амралтынхаа өдрөөр заавал номын сан ордог заншилтай гэнэ. Мөн найзууд нь түүнд үргэлж ном бэлэглэдэг тухай дурсан ярьсан. Харин хүүхэд байхдаа уншсан сэтгэлээс гардаггүй ном нь “Монголын нууц товчоо” гэсэн юм.

Тэрээр “Монгол хүн бүхэн эхлээд түүхээ мэддэг байх ёстой. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг үнэн шүү дээ” гэв. Дуучин С.Амармандах шинэ ном унших бүртээ өөр ухаарал, мэдрэмжийг авдаг гэсэн.

Унших бол амьдралынх нь нэг хэсэг, хорвоогийн хамгийн амттай хором гэж онцоллоо. Тэрээр ном уншиж эхэлбэл таслах дургүй гэсэн юм. Үнэхээр сонирхолтой, адал явдалтай зохиол бол өөрөө зохиолдоо уусаад хэдэн цаг ч хамаагүй бариад суучихдаг гээд инээсэн.

Харин номоос зөвхөн үгийг нь биш хүмүүст хэлэх гэсэн цаад санааг нь ойлгож, тунгаан бодоод амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг гэв.


URL:

Сэтгэгдэл бичих