Хардалтын улмаас эхнэрийнхээ нүдийг ухжээ

watermark.php

Хятадын “Yulin” хотын иргэн 39 настай Ли гэгч эмэгтэй хартай нөхөртөө нүдээ ухуулсан хэрэг гарчээ. Тэрбээр харгис нөхөртэйгээ өнгөрсөн жил интернэтээр дамжуулан танилцан “Guangxi” аймагт нэг гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан байна.

Эхний хэдэн сар хайлсан тугалга шиг байсан нөхөр нь Лигээс гэр бүлийнхээ эрхэлдэг гахайн аж ахуйн бизнест нь тусалж, 15 мянган фунт өгөөч хэмээн хүссэн байна. Үүнд татгалзсан цагаас эхлэн нөхрийнх нь зэс цухуйж, байнга зодож, нүдэх болжээ.

Ингээд бүсгүй төрлөх аймаг руу буцаж, тун удалгүй шинэ амрагтай болон сайхан амьдарч байсан аж. Гэвч нэг л өдөр хартай нөхөр гэрт нь дайран орж ирж, бүсгүйг барьж аван зүүн нүдийг нь хуруугаараа ухаж гаргасан байна. Ли бүсгүй үүнээс болж нүд нь хараагүй болсон бөгөөд зэрлэг нөхөр нь шүүх хурлаа хүлээн шоронд байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих