Хайр сэтгэл, сексийн харьцааны талаарх төөрөгдөл ба бодит байдал

sex_sexӨнөөдөр тодорхой шалтгаан, хүчин зүйлийн улмаас бэлгийн амьдралын асуудал хэзээ ч бараг байгаагүйгээр хурцаар тавигдах болсон. Энэ нь юуны өмнө ДОХ, бэлгийн замын элдэв өвчинтэй холбоотой. Үүнд бидний он удаан жил тогтон төлөвшсөн ч гэмээр, хэнэггүй, тоомжиргүй зан чанар, тааламжгүй зуршил шууд нөлөөлдөг. Ялангуяа залуус, өсвөр насныхны дунд хайр сэтгэл, сексийн харьцааны талаар буруу ташаа ойлголт, төөрөгдөл элбэг байдаг.
Төөрөгдөл нэг: Цэвэр ичимтгий зан хоцрогдсон.
Бодит байдал:
Хүн төрөлхтний үнэт зүйлийн дотор байр сууриа алдаагүй, хэзээ ч “хоцрогдохгүй” сайхан чанар. Энэ зан чанар нь бүрэг, дуугай ноомой зан ааш, дүр төрхөөс огт өөр. Цэвэр ичимтгий байна гэдэг хайр сэтгэл, сексийн харьцаан дээр ч тэр ариун журам, ёс суртахууныг баримталж хандана гэсэн үг.
Төөрөгдөл хоёр: Онгон хальс орчин үед сонин биш.
Бодит байдал:
Үе үеийн охид бүсгүйчүүдийн бахархал байсаар ирсэн. Хэн ч үүнийг халаагүй. Энэ чухал зүйлийг сэтгэлийн хөөрлөөр ч юмуу эсвэл хэн нэгнийг дууриаж тохиолдлын чанартай сексийн харьцаанд орсны улмаас алдана гэдэг үнэхээр харамсалтай хэрэг. Аливаа юм утга учиртай байхдаа л сайхан.
Төөрөгдөл гурав: Анхнысексийн харьцаагаар хүүхэдтэй болохгүй.
Бодит байдал:
Нилээд түгээмэл төөрөгдөл. Ямар “ухаантай” нь ч тэгээд хэлчихсэн юм. Тэгвэл бодит байдал дээр анхны секс нь хүүхэдтэй болгох төдийгүй бэлгийн замын элдэв өвчин, тэр тусмаа ДОХ-ын халдвар тусгах бүрэн боломжтой. Үнэхээр анхны сексээр хүүхэдтэй болоогүй “азтай” охид байдаг. Гэтэл чи тийм азтай биш байвал яах вэ? Тиймээс өөрийгөө эрсдэлд оруулах алхам бүү хий.
Төөрөгдөл дөрөв: Хайртай залуугаа “алдахгүйн” тулд зөвшөөрөх хэрэгтэй.
Бодит байдал:
Хэрэв хосуудын харьцаа зөвхөн “өгөх”, “өгөхгүй”, “зөвшөөрөх”, “зөвшөөрөхгүй” гэх мэтчилэн сексийн харьцаан дээр үндэслэгдсэн байвал түр зуурын л шинж чанарыг агуулж байгаа нь тэр. Харин үр дүн нь туйлын эмгэнэлтэй гарч болзошгүйг анхаар.
Төөрөгдөл тав: Бэлгэвчийг зөвхөн тохиолдлын шинж чанартай сексийн харьцаанд хэрэглэх ёстой.
Бодит байдал:
Хэдийгээр найз залуу чинь тохиолдлын хавьтагч биш ч гэсэн бүрэн дүүрэн итгэх гэж бүү яар, бэлгэвчийг хэрэглэ. Учир нь найз залуу чинь чиний өмч биш тул хэнтэй ч уулзсан байхыг үгүйсгэх аргагүй.


URL:

Сэтгэгдэл бичих