30 настай жаал
Америкийн Калифорни мужийн оршин суугч Стэнли Торнтон өдгөө 30 нас хүрсэн ч яг л жаахан хүүхэд шиг ээжээрээ
асруулан, эрээн комбинзан өмсөн, хүүхдийн хашлагатай оронд унтаж, сүүгээр угжуулан, живх хэрэглэсэн хэвээр байдаг гэнэ.
Тэрбээр парафилик инфантилизм хэмээх нялхрах эмгэгтэй аж. Түүний ээж Сандра Диазын ярьснаар “Хүү нь 14 хүртлээ эрүүл саруул байж. Эмч нар хүүг тун ховор тохиолддог нялхрах эмгэг туссаныг тогтоожээ. С.Торнтон 20 хүрсэн хойноо бүр өдрийн цагаар хүртэл өмдөндөө шээх болсон байна.”
Биеийн жин нь хамаагүй нэмэгдсэн тэрбээр одоо өдрийн цагаар ээжийгээ байхгүйд тоглоомоороо тоглож өнждөг. Түүний сэтгэхүй нэг, хоёр настай хүүхдийн хэмжээнд байж, тэр хэрээр анхаарал халамж шаарддаг байна.
Парафилик инфантилизм нь ихэвчлэн 5-15 насны хүүхдэд тохиолддог эмгэг бөгөөд илэрсэн даруйд яаралтай эмчилбэл эдгэрэх найдвар бий гэнэ.
- amjilt.com
URL: