Найз охиноо хөнөөсөн гэх Г.Алтанхүүг батлан даалтад гаргахыг хүсчээ
Нийгмийн өнгө тэр чигтээ бараан, өр өвтгөж, сэтгэл хирдхийлгэм гэмт хэргүүд гарах нь ихэслээ. Нялх үрээ заазуурдахаас эхлээд хэн нэгний амийг хонь муулахын чинээ үзэх гээд жигшүүрт хэрэг гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд л 21-хэн настай бүсгүй найз залуугийнхаа гарт харамсалтайгаар амиа алдсан.
Найз залуу нь гэх балмад нөхөр Г.Алтанхүү талийгаач бүсгүйг 48 цагийн турш зодож, хүндээр бэртээсэн. 21-хэн настай хөөрхий бүсгүй ид эр нас нь жагсаж яваа хүний гарын аяыг яаж даах билээ. Аймшигт хэрэг гарсанаас хойш даруй нэг сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч шүүх эмнэлэгийн дүгнэлт одоогоор яг гараагүй л байгаа нь ч сонирхол татна.
Зарим эх сурвалжийн мэдээллээр Г.Алтанхүүгийн гэрийнхэн талийгаач бүсгүйг гүтгэж байгаа сурагтай. Түүнийг элэгний хорт хавдартай гэсэн цуурхал тарааж, ял зэмгүй, ядахад багахан шийтгэл амсах гарц хайж эхэлсэн нь бүр ч аюултай. Ноцтой аймшигтай гэхэд хэтэрсэн гэмт хэрэг үйлдчихээд ийнхүү өршөөл гуйж яваа нь дэндүү аймшигтай.
Мөн эх сурвалжийн ярьж байгаагаар Г.Алтанхүү нь мөнгөтэй нэгэн бололтой. Хохирогчгүй, эзэнгүй хэрэг мэт Г.Алтанхүүгийн гэр бүлийнхэн “ахыгаа батлан даалтаар авч гармаар байна” хэмээн халаас суйлсан хүн батлан даах гэж байгаа юм шиг аашилж байгаа нь бүр ч жигшмээр.
Хөрөнгө мөнгөтэй өөрсдийнхөө төлөө юу ч хийхээс буцахгүй ийм хүмүүсийг сэрэмжлүүлэх үүднээс үүнийг бичиглэж, талийгаач бүсгүйн зургийг нийтэлж өгөх хүсэлт зарим уншигчийн зүгээс ирүүлсэн юм.
Учир нь тус эх сурвалжуудын хэлж байгаагаар бол “Энэ хэргийг ямар нэгэн арга замаар хөнгөн шийдэж магадгүй. Яагаад гэхээр Г.Алтанхүүгийн ар талд их мөнгө, танил талын хүрээ өргөн учраас бид нийгэмд сануулж байх хэрэгтэй” хэмээсэн юм.
Н.Дөл
Эх сурвалж: Үнэн.мн
URL: