Цэргийн эмнэлгийн 180 хүн хордсон байж болзошгүй

2e976a2bf4c9471big

 

Цэргийн эмнэлгийн ажилтнууд өнгөрсөн бямба гаригт Чингисийн өргөө цогцолборт шинэ жилээ тэмдэглэсэн байна. Гэвч баярын үеэр 180 ажилтан хоолонд хордсон гэж эх сурвалж мэдээллээ.

Энэ талаар тус эмнэлгийн удирдлагуудаас тодруулахыг хүсэхэд “Энэ талаар мэдээлэл өгөхгүй” хэмээн хариулт өгөхөөс татгалзав. Мөн энэ талаарх мэдээллийг  гадагш өгөхгүй байхыг албан хаагчиддаа үүрэгдсэн сурагтай.

Ямартаа ч, шинэ жилийн уур амьсгал орсон эдгээр өдрүүдэд иргэд хайхрамж болгоомжгүй байдлаас хөлдөж осгох, гэмтэх, хордох тохиолдол гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих