Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу

sleeping newbornШөнө бүр сайн унтаж амарч байх нь маш чухал. Тэгвэл унтах ёстой хэмжээндээ хүрэхгүй бол энэ нь бидний сэтгэл санаанд төдийгүй эрүүл мэндэд  маш хортой болохыг та мэдэх үү?
Та бүхэнд бага унталттай холбоотой эрүүл мэндийн эрсдэлүүдээс хүргэе.

Шулуун гэдэсний хорт хавдар
Шинэ судалгаагаар өдөрт 6 хүрэхгүй цаг унтдаг хүнийг дор хаяж 7 цаг унтдаг хүнтэй харьцуулахад шулуун гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэл 50 хувиар нэмэгддэгийг тодруулжээ. Уг судалгааны ахлах шинжээч Ли Лигийн хэлснээр бага унтах нь удамшлын гаралтай хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Үүний шалтгаан нь бүрэн тайлагдаагүй байгаа ч бага унталт нь ДНК-ийн нөхөн сэргээлттэй холбогдсон мелатонин гармон бага ялгарах, эсвэл биед хоол тэжээл, глюкозын шингэлтийг зохицуулагч инсулины эсрэг үйлчлэл нь нойргүйдэх болон хавдар үүсгэх суурийг бүрдүүлдэг байж болох юм гэсэн таамаглалуудыг дэвшүүлээд байгаа аж.

Сахарын өвчин 
Унтах болон сахарын өвчин хоёр нь холбоотой гэнэ. Өдөрт 5-аас бага цаг унтдаг эмэгтэйчүүдийн 1\3 нь сахарын өвчнөөр өвдөх магадлалтай гэж 70,000 эмэгтэйчүүдэд 10 жилийн турш хийсэн судалгааны үр дүнгээрээ Харвардын судлаачид баталж байна.
Үүний учрыг эрдэмтэд бага цагаар унтах болон бидэнд идэхээ зогсоохыг сануулдаг лептин гормоны хэмжээ бууралт зэрэг нь хоорондоо холбоотой гэдгээр  тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл нойр багатай байх нь таны биеийн хэрэгцээнээс илүүтэй идэх хүслийг төрүүлдэг байх нь.

Сэтгэл бухимдал
2002 онд National Sleep Foundation-с хийсэн судалгаагаар хүний сэтгэл санааны байдал болон унталт нь хоорондоо холбоотойг тогтоосон юм. Унтахтай холбоотой асуудалтай хүмүүсийн 21% нь амьдралдаа сэтгэл хангалуун  бус, 12% нь өөрсдийгөө ууртай гэж тодорхойлсон байна. Тэдний бараг тал орчим хувь нь найз нөхөд, хамаатнуудтайгаа учраа ололцдоггүй гэсэн бол 60 гаруй хувь нь дараалалд зогсох, замын түгжрээ зэргийг тэвчиж чаддагүй хэмээн хариулжээ. Иймээс та сайн унтаж амарвал төдий чинээ бие махбод, сэтгэл санаа тань тайван байх нь.

EMCH.MN


URL:

Сэтгэгдэл бичих