“Дижитал”-ийн Эрка цагийн дотор 200 мянган төгрөг олжээ
“Дижитал” хамтлагийн дуучин Эрка буюу Г.Эрдэнэбилэг хүүгийнхээ ангийн нэгэн бяцхан охинд туслах сайн үйлсийн аян эхлүүлэн хандивын данс нээсэн. Тэрээр данс нээгээд цагийн дотор 200 орчим мянган төгрөг хуримтлуулсан бөгөөд үүнд ихэд урамшин сайхан сэтгэлт монголын ард түмнийг “Сайн хүн болоорой” аян нэгдэхийг ихээр уриалж байгаа юм.
Хахир өвлийн хүйтэнд хана туураг нь нэвт гэрэлтсэн ноорхой бор гэрт, сэтгэцийн өөрчлөлттэй ээжийнхээ хамт түшиж тулах өөдтэй нэгэнгүй өдөр хоногийг өнгөрөөж хичээлийнхээ хажуугаар атга будаа зарж олсон мөнгөөрөө ширхэгийн хоолоор гэдсээ баярлуулж гүйх бяцхан охинд туслах аян эхлээд удаагүй. “Сайн хүн болоорой” гэсэн сайн үйслийн аян сайхан сэтгэлт хэн бүхний тусламжийг авахаар дүүрэг бүрт хандивын данс нээн ажиллаж байна.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: