Автобусны буудал дээр дээрэмдүүлжээ

527-1387852517a0e1d4ae055d68e0originalСБД-ийн ХХ хороо, Тахилтын автобусны эцсийн буудал дээр дээрэмдүүлсэн хүн байна гэсэн дуудлагаар очиж шалгахад СХД-ийн ХХ хороонд оршин суух иргэн М-ийн гар утсыг СХД-ийн нэгдүгээр хороонд оршин суух 19 настай Б гэгч нь бусадтай бүлэглэн дээрэмджээ.
Мөн БГД-ийн тавдугаар хороо 96 дугаар сургуулийн дэргэд “Хамт сурч байгаад шилжсэн хүүхэд миний гар утсыг булаагаад зугтаалаа” гэсэн мэдээллийн дагуу шалгахад БГД-ийн зургадугаар хороонд оршин суух 8А ангийн сурагч Т-ийн гар утсыг нь ХУД-ийн хоёрдугаар хороонд оршин суух 15 настай эрэгтэй А нь бусадтай бүлэглэн булаасныг шалгаж байгаа аж.
БЗД-ийн XXVII хороо 102 дугаар сургуулийн дэргэд “Цүнхээ булаалгалаа” гэсэн мэдээллээр очиж шалгахад БЗД-ийн ХIХ хороонд оршин суух иргэн Ц-ийн цүнхтэй бичиг баримт, эд зүйлийг булаасан хэргийг БЗД-ийн ХХI хороонд оршин суух 19 настай эрэгтэй М гэгч нь үйлдсэнийг илрүүлж БЗД-ийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Дэлгэр
Эх сурвалж: Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих