Бин Ладены сүүлийн бичлэг цацагдлаа

Зартай алан хядагч, Аль Кайда бүлэглэлийн толгойлогч агсан Осама Бин Ладен амь насаа алдахаас өмнө Арабын

орнуудын хувьсгалын тухай мэдэгдэл хийжээ.

Тэрээр уг мэдэгдлээ уламжлал ёсоор дуу хураагчид үлдээсэн байна. Ойролцоогоор 10 минут үргэлжлэх бичлэгт “лалын шашинтай нэгэн гэр бүл хагаран тэрсэлдэх ёсгүй, тэд үргэлж дотроо тэмцэлдсээр ирсэн учраас одоо энэ бүгдийг зогсоох ёстой” гэсэн агуулгатай байжээ.

Бин Ладеныг Пакистанд алагдахаас өмнө Аль Кайда бүлэглэл уг бичлэгийг олонд цацахаар зэхэж байсан аж. Гэсэн ч толгойлогчоо алдсан алан хядагчид цахим мэдээллийг олонд зарлаагүй өдийг хүрчээ.

niigmiin toli


URL:

Сэтгэгдэл бичих