Шилдэг ажил горилогчдыг тодорхойл

Энэ бол менежерүүдийн хувьд маш хэцүү нөхцөл байдал юм. Та ажилд авах үйл явцыг удирдаж, нэг ажлын байранд цөөн тооны чадварлаг ажил гориологчдыг шалгаруулдаг. Та тодорхой сонголтыг хэрхэн хийдэг вэ? Хамгийн чухал зүйл нь та ярилцлагын ямар асуултууд асуухаа мэддэг, ажил горилогч тус бүрийн хариултыг хэрхэн үнэлэхээ мэдэх нь чухал.

5fl33965

Ажлын байр тус бүрт маш сайн бодож боловсруулсан, бичгээр тодорхой болгосон асуултуудыг ажил горилогч тус бүрээс, ярилцлага бүр дээр асуух нь чухал. Менежерүүд тухайн ажлын байр эсвэл компанид шаардлагатай ур чадвар буюу туршлагад шаардлагатай байгаа амжилтын хүчин зүйлсийг урьдчилан тодорхойлох хэрэгтэй. ”

Эдгээр ажилд авах стратегиуд нь зөв шийдвэр гаргахад шаардагдах мэдээллийг авахад тусална.

Амжилтын хүчин зүйлсийг тодорхойл

694ewbdi

Нэгэн мэргэжилтний дурдаж байгаагаар ажил горилогчийн зөн төлөвийн онцлог шинжүүд, дадал зуршил, идэвхижүүлэлт, багаар ажиллах ур чадвар, амжилт ба бүтэлгүйтэлд үзүүлэх хариу үйлдэл, стресс ба өөрчлөлтийг удирдах чадвар гэх мэт амжилтын хүчин зүйлсийг багтаа. Менежерүүд ажил горилогч тус бүрийн хандлагыг тодорхойлох учгийг анхааралтай сонсох хэрэгтэй. Ажил горилогчийн хариултын төгсгөлд өөрөөсөө “Манай компанид амжилт гаргахад хувь нэмэр оруулах түүний тухай ямар зүйлийг би мэдсэн бэ?” гэж асуух нь чухал.
Түүнчлэн ажил горилогчийн сул талыг ойлгох нь ч бас чухал. Тэд магадгүй танай байгууллагыг сайжруулах ч юм бил үү? Түүнчлэн тэдний ажил хайх урам зориг, идэвхижүүлтийг тодорхойлох нь чухал. Тэд ямар нэг зүйл хийж байна уу эсвэл шинэ боломжуудыг хайж байна уу?

Ажил горилогчдыг тодорхойлох ярилцлагын асуултууд

8rszhhwj

“Компаний өсөлт хөгжил” номын зохиогч Куртс Кравфорд ажил горилогчдын үндсэн ялгааг тодорхйлох, олж нээх дараах асуултуудыг асуухыг санал болгож байна:

  • Бид энэ ажлын байранд ижил тэнцүү, маш чадварлаг гурван ажил горилогчдыг сонирхож бодож үзсэн. Таны хувьд бусдаас ялгарах ямар онцлог шинж байдаг вэ? Бид яагаад таныг дараагийн шинэ ажилтнаараа авах ёстой вэ?
  • Бүтээлч байдал болон шинэчлэл хоёрын хооронд маш том ялгаа байдаг гэдэгт итгэдэг үү? Хэрэв тийм бол та өөрийн үзэл бодлоосоо хуваалцана уу.
  • Та урт хугацааны албан тушаал ахих хүсэл тэмүүллээ хэрхэн тодорхойлж байна вэ? Та энэ компаниас мөрөөдөлдөө хүрэх ямар зүйлийг хүсэн хүлээж байна вэ?
  • Та гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллах хүн менежерүүдийг гайхалтай санхүүгийн үр дүнг бий болгох эсвэл амжилттай ажилтнуудыг хөгжүүлэх чадварыг тасралтгүй хөгжүүлэх нь илүү чухал гэдэгт итгэж байна уу?

Шийдвэр гаргалтанд туслах ярилцлагын асуултууд

Ажилд авах шийдвэр гаргахдаа дараах асуултуудыг асуух нь чухал:

  • Таны хувьд юу хамгийн чухал вэ? Мөнгө, эрх мэдэл эсвэл нэр төр үү? Хэрэв эдгээрийн аль нь ч биш бол өндөр ур чадварыг хөгжүүлэхийн тулд таныг юу урамшуулдаг вэ?
  • Бид одоогоор салбартаа тэргүүлэгч биш ч гэсэн хэрэв та бидэнтэй эсвэл томоохон өрсөлдөгч компанид ажиллах боломж олдвол та аль компанийг сонгох вэ? Яагаад?
  • Шилдэг үр дүнд хүрэхэд таныг юу урамшуулдаг вэ? Таны хувьд сайн ажиллахад хамгийн шилдэг урамшуулал юу вэ?
  • •    Ажил үүргийн үлгэр жишээ хүмүүс таны хувьд чухал уу? Хэрэв тийм бол амжилтанд хүрэхэд нөлөөлдөг мэргэжлийн болон хувь хүний даган дуурайдаг үлгэр жишээ хүмүүс бий юу? Та тэдний тухай надад ярих боломжтой юу эсвэл нууц болгон хадгалахыг хүсч байна уу?
  • •    Таны хэв маягийг хамгийн сайн тодорхойлох нэг үг юу вэ?
  • Ажил горилогчдыг гайхашруулж, тодорхой хариулт авах ярилцлагын асуултууд
  • Менежментийн зөвлөхийн Режина Бар “цочроох хүчин зүйлсийг санал болгож байна”. Ажил горилогчдыг гайхашруулж, хариултууд төдийгүй тэдний биеийн хэлэмж, нөхцөл байдалд хариу үзүүлэх байдлынх нь талаар тэмдэглэл хөтөл: Дараах жишээг анхаарч үзээрэй:
  • Та хамгийн том бүтэлгүйтлийнхээ тухай ярина уу? Та энэ туршлагаас юу сурсан бэ?
  • Таньд хийсэндээ харамсдаг зүйл байдаг уу? Тэр тухайгаа ярина уу. Та яагаад хийсэн бэ? Түүнээс юу суралцсан бэ?
  • Та хүлээн зөвшөөрөхгүй байсан бодлого журмынхаа талаар жишээ ярина уу. Та түүнээс авсан туршлага болон хариу үйлдлээ тодорхойлно уу.
   Ажилд авах мэргэжилтний ярьж байгаагаар зарим менежерүүд чадварлаг ажил горилогчдыг ажилд авахгүй байх шалтгааныг хайдаг” гэж хэлсэн байдаг. Хэрэв ажил горилогчид тодорхой байдлаар эргэлзэж, урт хугацаа зарцуулж байгаа бол бүтэцлэгдсэн ярилцлагын үйл явцыг ашиглах нь тухайн ажлын байранд маш  сайн тохирох, дараагийн шинэ ажилтнаа хурдан олох хэн нэгнийг тодорхойлоход туслах болно.
ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕТВОРК

URL:

Сэтгэгдэл бичих