Японы нефть олборлох томоохон компаниуд Арктикийн бүсэд хайгуулын ажил хийх болно

82972324_b28b189e0a_bЯпоны “Inpex” болон “JX Nippon Oil & Gas Exploration “нефтийн томоохон компаниуд Арктикийн бүсэд хайгуулын ажил гүйцэтгэх болно.

Японы “Inpex” болон “JX Nippon Oil & Gas Exploration “нефтийн томоохон компаниуд Арктикийн бүсэд хайгуулын ажил гүйцэтгэх болно. Ням гаригт уламжилснаар, хэрвээ уг ажил амжилттай дуусах юм бол тэд тус бүс нутагт нефть олборлосон анхны японы корпорацууд болох ажээ.

Японы “Inpex” болон “JX Nippon Oil & Gas Exploration“ корпорацууд нь эрчимтэй өрөмдлөг хийхийн тулд консорциумыг JAPEX –Japan Petroleum Exploration Company -тай ахмт байгуулжээ. Хайгуулын ажлууд нь Гренландын арлын орчимд явагдах юм.

Байгалийн баялаг нөөцгүй Японы хувьд энэ нь арктикийн бүсэд нефть олборлох стартегийн чухал ач холбогдолтой юм. Учир нь энэ нь тус улсын гадаадын хараат байдлаас шалтгаалах боломжуудыг бууруулах бололцоотой юм. Одоо Япон улсын нефть бүхэлдээ импортоор ирж байгаа бөгөөд Ойрхи-Дорнодын орнуудаас 80 % нийлүүлэгдэж байна.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ

 


URL:

Сэтгэгдэл бичих