Сноуден Орос улсад эрх чөлөөтэй амьдрах боломж олгосон явдалд талархав
АНУ-ын ҮАБА-ийн агент асан Эдвард Сноуден бразилийн Globo телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа Орос улсад “эрх чөлөөтэй амьдарч, даяаршлын чухал мэтгэлцээнүүдэд оролцох боломж олгосонд талархав”
АНУ-ын ҮАБА-ийн агент асан Эдвард Сноуден бразилийн Globo телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа Орос улсад “эрх чөлөөтэй амьдарч, даяаршлын чухал мэтгэлцээнүүдэд оролцох боломж олгосонд талархав”.
Тэрээр ярихдаа, одоо түүнд юм унших ихээхэн цаг байгаа бөгөөд тэрээр дэлхийн үйл явдлыг анхааралтай ажиглаж, орос хэл муугүй эзэмшиж байгаа гэжээ. 2013 оны 6-р сард Эдвард Сноуден. Тэрээр АНУ-ын болон Их Британий тусгай албануудын Интернетийн тагнан чагнах хөтөлбөрийн тухай нилээд хэдэн нууцлалын зэрэгтэй материалуудыг “Вашингтон пост” болон “Гардиан” сонингуудад илчилсэн юм. ҮАБА-ны уламжилж байгаагаар, сэтгүүлчдийн гарт нийт 200 мянга хүртэл нууц материалууд очсон байж болзошгүй аж. Үүнийхээ дараа тэр Гонконг нисч, 6-р сарын 23-нд Москвагийн Шереметьево онгоцны буудлын тарнзит бүсэд сар гаруйтай амьдарсан бөгөөд 8-р сарын 1-нд Орос улсаас нэг жилийн түр орогнол авсан.
Оросын дуу хоолой
URL: