ГТГ-ын дарга асан Д.Амарсайханг хорьжээ

409c4c_dddd_1__x320Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  болох Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайханыг энэ сарын 21-нд баривчилжээ.

Түүнийг  албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан байж магадгүй гэсэн хэргээр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа аж.

Хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргаж, АТГ-аас явуулсан Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнд холбогдох хууль бус үйлдлийг илрүүлсэн гэх мэдээлэл байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих