Би ямар “Киви” биш

“Харанга”-ын Лхагваа анхны бие даасан тоглолтоо “UB Palace”-т хийлээ. Монголын ихэнх уран бүтээлчид тоглолтын тайз, хувцас, гоёлдоо анхаардаг бол тэр өчигдөр хамгийн даруухан тайзан дээр дууллаа.

Ямар сайндаа л түүний тоглолтыг хөтөлсөн  “Шар айраг” хамтлагийн ахлагч Ц.Ганхүү  “Бид нар гоё тайз засна гэж яриад Лхагвааг дийлээгүй. Стильтэй, гоё хувцас өмсгөе гээд бараагүй. Мань хүн “Би ямар “Киви” биш” гээд л ам таглачихсан” хэмээн даруухан тайзаа өмөөрсөн юм. Гэхдээ “Киви”-гийнхэн зөвөөр ойлгоорой. Охид, хүүхнүүдэд мэдээж гоё, ганган тайз гоё. Харин дээрх үг та нарын мэдэх Лхагваа ахынх нь шууд хэлчихдэг шударга зан шүү дээ.

Х.Лхагвасүрэн: Буланд зогсоод дуулсан ч тэр миний тайз

М.Анир

URL:

Сэтгэгдэл бичих