Энэ долоо хоногийн өрнийн зурхай
Хонь орд
Биеэ олон талд хэд хэд хуваах хэрэгтэй болжээ. Төлөвлөөгүй ажил чиний хаалганы гадна ирсэн байна. Магадгүй энэ нь чамд сайхан санагдахгүй. Мэргэжлийн болон бизнесийн хандлага төвлөрч, та нөхцөл болзлыг гаргах үүрэг хүлээнэ. Та хамт ажилладаг хүмүүстэйгээ маш сайхан харьцаатай учраас харилцан тусалж дэмжих болно. Ажилсаг, хичээнгүй хониныхоны хувьд албан тушаал ахих гэдэг том хөзөр юм. Долоо хоногийн сүүлээр томоохон худалдаа хийх гэрээ байгуулах бичиг баримтад гарын үсэг зурахад таатай. Архи согтууруулах ундаанаас хол бай. Уулзалт хүлээн авалтанд аль болох явахгүй байх нь дээр.
Үхэр орд
Долоо хогногийн эхэр замбараагүй байдал төөрөгдөл бүх зүйлийг будлиулж мэдэх тул аливаа санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй. Ахимаг насны эцэг эхчүүдэд эмнэлэгт хэвтэх хуваарийг товлоход таны тусламж болж магадгүй. Ихэнх үхрийнхэнд тохиох гэнэтийн өөрчлөлт нь тэднийг хөдөлмөрлөхөд хүргэх ба тэр ч бүү хэл огт мэдэхгүй зүйлийг хийхэд хүргэнэ. Тэд амжилт гаргах болно. Санаандгүй хүнтэй танилцан удаан хугацааны турш холбоотой болж болзошгүй. Гэр бүлийн хүн тань мөнгөний асуудал дээр санал нийлэхгүй байна. Гэвч ирээдүйгээ харахгүйгээр тэдний зөвлөлгөөг дагах нь тэнэг хэрэг юм.
Ихэр орд
Долоо хоногийн эхээр зарим ихрийн ордныхон хайр дурлалын асуудал дээр хань ижлээ хуурч магадгүй. Маш их ажлын ачаалал гарч ирэх болов уу. Аль болох туршлагатай хүмүүстэй ярилцан тэдгээрийн санхүүгийн мэдлэгийн ашиг тусыг ашиглах хэрэгтэй. Хэрвээ таны бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдвал ямар ч асуудал гарахгүй. Ихрийн ордныхон төгс байдлыг эрхэмлэгч тул ямар ч жижиг асуудлыг анхаарахгүй өнгөрнө гэж байдаггүй. Тиймээс та баярын ширээ бэлтгэх, гэр орон чимэглэх зэрэг ажилд маш сайн тохирно. Ганц бие ихрийн ордныхон нийгмийн харилцаанд анхаар.
Мэлхий орд
Од гарагс таныг гадна дүр төрх болон зан чанараа дээшлүүлэхэд тусалж, таны хувь хүний онцлог чанар илүү тод илрэх болно. Ажилд тань саад хүндрэл гарч болзошгүй. Далай ван гараг таны ордонд зочилж байгаа учраас сүнслэг талын сонирхлоо цааш нь ахиулж болно. Олон хайр дурлалын явдал гарч ирэх бөгөөд өөрийн зан чанар, халамж хайрыг харуулах боломж олдоно. Янаг амрагийн явдал оргилд хүрч ганц бие хүмүүсийн хайр гэрэлтэж ханиа олно. Үл ойлголцох байдал гарна. Одоо үед ихэнх хэрүүл маргааныг зөвхөн харилцан зөвшилцлөөр шийдэж чадна гэдгийг санаарай. Хэрүүл маргааныг шийдэхдээ бусдын эрх ашгийг хамгийн түрүүнд тавьбал таны амьдрал маш ихээр хөнгөрөх болно.
Арслан орд
Таны зөн совин хэзээ ч байх боломжгүй гэж бодож байсан харилцаа, хайр дурлалын явдалтай учирна гэдгийг хэлэх болно. Өөртөө хийж бүтээсэн зүйлдээ талархаж баярлах боломж өг. Одоо юу хүсэж байгаагаа мэдэх нь асуудал болоод байна. Өөрийгөө ямар нэгэн зүйлд дайчлах гэсний хэрэггүй. Оронд нь амрах цаг гаргаж, оюун бодол, бие махбодио сайн амраа. Харин долоо хоногийн сүүлээр од эрхэс таны эрүүл мэнд болон ажил төрөлд нөлөө үзүүлэх болно. Хүмүүсийг удирдаж, хэт их заавар зөвлөгөө өгөх нь тэдэнд тийм ч их таалагдахгүй л болов уу.
Охин орд
Долоо хоногийн эхээр таны амьдралыг өөрчлөхөд хүчтэй нөлөө үзүүлж чадахуйц хэн нэгэнтэй танилцах болно. Охиныхон олны дундах нэр хүнд өндөр хэвээр байх тул танд найз нөхдийн хүрээллээс олон үйл ажиллагаа болон уулзалтуудын урилга ирэх болно. Хэдийгээр мөнгөтэй холбоотой асуудал гарах ч тайван бус байдал түргэн зан тань алга болох болно. Тиймээс чадах чинээгээрээ мөнгөө үрэхээ хязгаарла. Харин долоо хоногий нсүүлээр Удаан хугацаагаар хүлээгдэж байсан мөнгө гэнэт орж ирэх мэдээ таныг баярлуулах болно. Асуудалд тэвчээртэй хандаж мөн ирээдүйд болж болзошгүй зүйлийг бодитойгоор төсөөл. Төлөвлөж мөн зөв цагийг хүлээснээр та ашиг олох болно.
Жинлүүр орд
Ажил хэрэгч, мөн анхааралтай бай. Биелүүлж чадахааргүй амлалт бүү өг. Зарим жинлүүрүүд буяны байгууллагад сайн дурын ажил хийхэд цагаа зарцуулах бол зарим жинлүүрийнхэн хотоос гарч найз нөхдийндөө зочилж, эсвэл амралтаар явах төлөвлөгөөтэй байж магад. Ганц бие жинлүүрүүд маш гайхалтай хайрын мананд хөвөх болно. Долоо хоногийн сүүлээр зарим ажлуудад бүтээлч чадваруудаа ашиглаж, хэцүү асуудлыг хялбар аргаар шийдвэрлэх шаардлага гарна. Эрч хүчний түвшин тогтворгүй байх бөгөөд хамт олон, бүлгийн үйл ажиллагаанд оролцохоор шийдвэл хүлээцтэй байж сурах хэрэгтэй. Асуудлаа бусадтай хуваалцах нь асуудлын шийдвэрлэнэ.
Хилэнц орд
Өнгөрсөн бухимдлыг эргэн сөхвөл хэрүүл маргаан өдөөнө. Үүнийг даван туулахын тулд хэлэлцээр хийж боломжтой бол харилцан буулт хий. Ажилдаа бүгдийг татан оролцуулахын тулд бусдын авъяас чадварыг ашиглахаас бүү татгалз. Хэт идэвхитэй байх хэрэггүй. Гэр бүл зохиохоор төлөвлөж буй хосууд сайхан мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр хижээл насны эмэгтэй хилэнцүүд саад бэршээлтэй тулгарах эсвэл таагүй харьцаанд орно.
Нум орд
Долоо хоногийн эхээр хайр дурлалын явдал тун амжилттай байж романтик үйл явдлууд үргэлжилсээр байх болно. Ажил хэргийн хүрээнд аюулгүй байдал болон тогтвортой байдал нэвчин орох болно. Нумынхан ажил дээрээ магтаалын үг сонсох эсвэл цалингийн нэмэгдэл авах бөгөөд энэ нь таны амьдралыг улам жаргалтай болгоно. Хэрвээ та хувийн бизнес эрхлэхээр шийдсэн бол шинэ төлөвлөгөө гаргахад долоо хоногийн сүүлийн өдрүүд хамгийн тохиромжтой цаг байх болно. Амралтынхаа өдрийг танд урам зориг өгч чадахуйц зугаатай зүйлсийг хийж өнгөрөө.
Матар орд
Долоо хоногийн эхээр арилжаа наймааны ажилд идэвхийлэн зүтгэх тооцоолоогүй алхам хийхээс зайлсхий. Ардаа чирэгдэл үүсгэх алхам хийхгүй байхыг хичээ. Гэр бүлээрээ цагийг хамт өнгөрүүл. Зарим матрынхан гэр бүлээсээ хол байх боловч найз нөхөд хөршүүдтэйгээ хамт байна. Ажил гэрийнхээ аль аль талд нь тал алдахгүй байх нь таны хувьд зайлшгүй чухал зүйл. Амралтын өдрүүдэд хамтрагчтайгаа уулзалт зохион байгуулах залуучуудтай хөгжилтэй аялал зохиох эсвэл найзуудтайгаа цугларах зэрэг төлөвлөгөө гаргахад сайн. Санхүүгийн амжилтанд хүрэх сайхан боломж олдоно. Санаачлагыг бүү алд. Бусдын тусламжаас бүү татгалз.
Хумх орд
Долоо хоногийн эхээр од эрхэс таны кареьр, нэр хүндийг идэвхижүүлж, харилцаан дахь гол үүргийг тань гүйцэтгэнэ. Хэрэв та хоцрогдсон санаа бодол, хэв маягаас зайлсхийх бол түүнд тохирсон урт хугацааны өөрчлөлтүүд таныг угтаж байна. Хууч өвчний улмаас ядрах шинжтэй байна. Ямар нэгэн саад тотгор гарахгүй бөгөөд хүн бүр танд тааламжтай хандаж, дотно харилцаа үүснэ. Та хоёр үнэхээр бие биедээ уусан шингэсэн мэт дассан нь улам хайр сэтгэлээ бататгаж байгаа чинь бахархалтай.
Загас орд
Аливаад бодитой хандах нь давуу талыг бий болгоно. Гэр бүлийн байдал тогтвортой байна. Хэрвээ мөнгө санхүүгийн хувьд хязгаарлагдмал байгаа бол зээлийн картаа орхиж, эргэн төлөх хүүгээ хэмнэ. Таны бүхий л санал бодол энэхүү баярт чиглэсэн байгаа учраас ажилдаа ч анхаарах сөхөөгүй байгаа бололтой. Түргэн шийдэхэд хэцүү байх хэд хэдэн сонголттой ажил мэргэжлийн тал дээр тулгарна. Та амьдралынхаа мөн чанар, өөрийнхөө хэн гэдгийг мэддэг тул аз жаргалтай байна. Бизнес болон хувийн асуудлын тань аль аль нь өрсөлдөөний ирмэгт ирээд байна. Ихэнх загаснууд байгалиас заяасан мөн чанараараа хэзээ ямар үед яах ёстойгоо ямар шийдвэр гаргахаа мэддэг.
URL: