Оюутнуудыг ”Шинэ жилд орохгүй бол дүнг нь тавихгүй” гэж дарамталжээ

c7ddae6b91ff9e57originalИх, дээд сургуулиудын удирдлагууд жил бүр шинэ жилийн үдэшлэгт оюутнуудаа орохгүй бол хичээлийн дүн гаргахгүй, кредитийн өрөнд оруулна гэх мэт шахалт үзүүлэн тасалбар зардаг уламжлал тогтоод удаж буй. Энэ байдал энэ жил ч мөн газар авч байгаа бололтой. Тухайлбал, “Орхон” их сургуульд эл асуудал гарлаа гэх мэдээллийн дагуу тус сургуулийг зорьсон юм. Биднийг очиход баасан гариг байсан болоод ч тэр үү оюутнууд цөөхөн, сургууль ч нам гүмхэн байлаа. Энэ өдөр /өнгөрөгч баасан гаригт/ “Орхон” их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийн шинэ жил болох аж.

Сургуулийн коридороор явж, нэг ангиар шагайтал хэсэг охидууд нүүрээ будаж, бие биенийхээ үсийг ороож байлаа. Эл байдлыг харахад охидууд шинэ жилийн үдэшлэгтээ бэлдээд завгүй байгаа нь илт. Ингээд бидэнд шинэ жилийн тасалбарыг дарамтлан өгсөн гэх гомдол гаргасан тус сургуулийн хоёрдугаар курсын оюутан Г-тэй уулзаж тухайн асуудлын талаар тодруулахад “Өнөөдөр манай сургуулийн шинэ жил болох гэж байгаа Үдэшлэгийн тасалбар 45 мянга. Ангийн багш биднийг заавал шинэ жилийн баярт орох ёстой гэж элдвээр доромжилж, хараасан.

Тэр ч битгий хэл “ Заавал мөнгөө өг. Мөнгөө өгсөн тохиолдолд орохгүй байж болно. Хэрвээ мөнгөө өгөхгүй бол та нарын дүнг гаргахгүй, явцын 70 оноог чинь өгөхгүй. Кредитийн 90 мянган төгрөг төлмөөр байгаа юм уу. Эсвэл үг дуугүй 45 мянган төгрөг өгчих” гэсэн. Манай ангийн ихэнх оюутан багшаас айсандаа мөнгөө өгсөн. “Ганц баяр болж байхад арчаагүй царайлаад ангийн нэр хойш татлаа” гэж уурлаад байсан. Манай аавын бие муу олон сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Санхүүгийн хувьд хүндрэлтэй байхад шал дэмий хэрэггүй зүйлд 45 мянган төгрөг өглөө. Энэ мөнгөөр би аавдаа хоёр өдрийн эмийг нь аваад өгчих байлаа. Өнөөдөр бид ардчилсан, эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа. Яагаад оюутнууд шинэ жилд орох эсэхээ өөрсдөө шийдэж болдоггүй юм бэ. Сур ган хүмүү жүүлэгч байж үргэлж харааж зүхдэг баг шийг сургууль бо лоод Боловсролын сал бар анхааралдаа авч хариуцлага тоо- цоосой гэж бидний зүгээс хүсч байна” гэсэн юм.

Ингээд тус сургуулийн ЭЗБУС- ийн Эдийн засгийн тэнхмийн эрхлэгч Г.Нямсамбуутай уулзаж энэ талаар тодруулсан юм.

-Танай сургууль оюутнууддаа шинэ жилийн үдэшлэгийн тасалбарыг хүчээр тарааж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулаач?
-Шинэ жилийн баярт орох эсэх нь тухайн хүүхдийн сонголт. Гэхдээ жилд нэг удаа хамт олноороо тэмдэглэн өнгөрүүлдэг баярт оролцох хэрэгтэй. Гэхдээ тухайн оюутан ямар шалтгаанаас болоод шинэ жилийн баярт орохгүй байгаа нь чухал л даа. Зарим оюутнууд сургуулиас зохион байгуулж байгаа үйл ажиллагаа болоод ангиас зохиодог тэмцээн уралдаанд оролцдоггүй шууд зугтдаг. Хамт олонтойгоо нийтэч байдаггүй. Ангийхантайгаа суугаад ярилцдаггүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй хүүхдүүд олон байгаа. Бидний зүгээс боломж байвал ор гэсэн шаардлагыг тавьсан. Шинэ жилийг төгсөх дамжааныхан мөн ангийн дарга нь зохион байгуулж тасалбарын мөнгийг хураан авч байгаа.

-Танай ангийн оюутнуудын зүгээс “Багш заавал ор, орохгүй бол дүнг чинь гаргахгүй” гэж дарамтлаад мөнгө авсан гэсэн гомдол ирсэн. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Наад асуудал чинь нэг их мэдээлэл болох зүйл биш л байна. Сүүлийн үеийн оюутнууд хүмүүжлийн тал дээр асар их доголдолтой байдаг. Харилцааны соёл, хүн хүндэтгэж байгаа байдлыг суралцагч гэдгээ ухамсарладаггүй. Сургуулийн талаар болоод оюут нуудаа дарамталлаа гэх буруу ташаа мэдээлэл сүүлийн үед их гарах болсон. Боловсролын бай гууллагад ажиллаж байгаа багш нар хүүхдүүдэд хэлж, загнах үе ч байдаг. Эвээр хэлэхээр оюутнууд хүлээж авдаггүй. Аашлуулж, үглүүлж байж л ойлгодог. Тэрнээс толгойг нь илээд хичээлээ хийгээд байвал, хийх хүн олдохгүй. Өнөөдөр оюутнууд мөнгө төлж суралцаж байгаа гэдгээ ойлгохгүй байна. Сурч боловсрох эрмэлз лэлтэй оюутнууд ховор байгаа. Би багшлаад арваад жил болж байна.

Яаж хичээлээ заахаа би маш сайн мэддэг гэсэн юм. Яг одоо шинэ жилийн синдром дэгдчихсэн, хүн болгоны царай нь улаа бутарч, нүд нь баярын очоор гэрэлтэж, сэтгэл зүрх нь догдолж буй. Арванхоёрдугаар сар гарав уу, үгүй юу энд тэндгүй гацуур модоо засч, гэрлэн чимэглэлээ асааж, хүн болгон бэлэг сэлт бэлтгэн, зарим нь шинэ жилээр ямар шагнал авах тухайгаа чих тавин сонорддог. Энэ жишиг ч сургуулийн коридорт явж байхад оюутнуудын ярианаас сонсогдож байлаа. “Манай ангийн тэр шилдэг оюутан болох гэнэ лээ. Юу ч мэддэггүй байж багш нарт долигонож байгаад л авчих юм аа, нээрээ орой бага уухгүй бол болохгүй шүү охидуудаа. Манай сургуульд чинь архидан сотуурах, хүчин, дээрэм, хулгай, хүн амины хэргээс бусад нь гарч байгаа. Хурдан төгсөөд явах юмсан” гэж хэсэг охидууд ярилцан, инээлдэж байсан юм. Түүнчлэн “Орхон” их сургуулийн Хууль зүйн сургуулийн шинэ жил өнгөрөгч бямба гаригт болжээ.

Шинэ жилийн баяраа оюутнууд бүрэн гүйцэд ашиглалтад ороогүй “Маргад” төвд тэмдэглэсэн байна. Тус төвийн барилга нь өнөөдрийн байдлаар ашиглалтад ороогүй, мөнгө олохын тулд эзэд нь рестораныхаа үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эхлүүлчихээд байгаа нь энэ аж. Ингээд шинэ жил ямар болсон талаар тус сургуулийн Хууль эрхзүйн гуравдугаар дамжааны оюутнаас тодруулахад “Манай сургуулийн шинэ жил Баянбүрдийн “Маргад” төвд болсон. Өдрийн 13.00-19.00 цаг хүртэл үргэлжилсэн. Сургууль бүр өөрсдөө зохиож байгаа болохоор тасалбар харилцан адилгүй байгаа. Манай сургуулийн үдэшлэгийн тасалбар 30 мянган төгрөг. Нэг ширээнд 15 хүүхэд суусан. Бидний дунд нэг таваг салат, зургаан ширхэг ундаа, хүн бүрийн тоогоор нэг цэвэр ус өгсөн. Торт, оргилуун дарс, тавгийн чихэр зэргийг өгөөгүй. Хүүхэд бүрээс 30 мянган төгрөг авсан. Үдэшлэгт манай салбарын 100 гаруй хүүхэд оролцсон. Ийм их хэмжээний мөнгө оюутнуудаас хураан авсан. Тэгээд идэж, уусан юм гэж байхгүй.

Баригдаж дуусаагүй барилгад шинэ жил зохион байгуулсан. Хувцас солих өрөө ч байхгүй. Оюутнууд шохойтой өрөөнд хувцсаа сольсон болоод орсон. Бүх хүүхдүүд орох ёстой гээд мөнгийг нь хурааж авсан. Мөнгөө өгчихөөд ороогүй хүүхдүүд зөндөө байгаа. Магадгүй энэ төв манай сургуулийн хэн нэгний эзэмшил байх. Тэгээд л ийм хүйтэн, бүрэн ашиглалтад ороогүй газар баяраа тэмдэглэсэн байх магадлалтай” гэсэн юм. Шинэ жилийн баяр тэмдэглэж байгаа нэрийдлээр их дээд сургуулийн оюутнууд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гэмт хэрэгт холбогдсон харамсалтай тохиолдол их гардаг. Тиймээс оюутан залуучууд та бүхэн баярын өдрөөрөө согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаа- руулж буй. Түүнчлэн “Орхон” их сургууль ч гэлтгүй их дээд сургуулиуд оюутнуудаа шинэ жилийн үдэшлэгт шахан шаардаж оруулж байгаа гэх гомдлын үг хаа сайгүй урссаар. Энэ жилийн хувьд оюутны шинэ жилийн тасалбарын доод үнэ 30 мянган төгрөг харин дээд үнэ нь 100 мянган төгрөгийн ханштай байгаа аж..

С.ИЧИНХОРЛОО

URL:

Сэтгэгдэл бичих