2013 оны “Мэргэжлийн спортын оны шилдэг” сумоч тодорлоо
Японы спортын “Хочи шимбүн” сонины газраас олгодог уламжлалт “Мэргэжлийн спортын оны шилдэг” шагналын 2013 оны эзэд тодорчээ. 1976 оноос эхлэн олгож байгаа энэхүү шагналыг тухайн жилдээ гарамгай амжилт гаргасан гольф, бокс, сүмо, хөлбөмбөгийн мэргэжлийн шилдэг тамирчдад гардуулдаг юм.
Мэргэжлийн сүмогийн 2013 оны шилдгээр 69 дэх их аварга Хакүхо дөрөв дэх удаагаа шалгарлаа. Их аварга Хакүхо “Ёкозүна хүний хувьд оны шилдэг болсондоо их баяртай байна. Хоёр жил завсарласны эцэст дахин хүртлээ” гэжээ.
Алдарт аварга Таканохана зургаан удаа оны шилдэг сүмоч болж байсан бол их аварга Чиёонофүжи, Асашёорюү нар тус бүр дөрвөн удаа оны шилдэг болж байжээ. Хакүхо 2013 оны зургаан тэмцээний дөрөвт нь түрүүлж, 43 дараалсан ялсан, долоо дах удаагаа оны хамгийн их ялалттай бөхөөр тодорсон.
Мөн 2013 онд 82 ялсан зэрэг мэргэжлийн сүмогийн олон амжилтыг тогтоосон билээ. Оны шилдэг тамирчдын шагналыг энэ сарын 26-нд гардуулна.
Он оны шилдэг сүмочид
2013- Хакүхо
2012- Харүмафүжи
2011- Котошёогикү
2010- Хакүхо
2009- Шалгаруулаагүй
2008- Хакүхо
2007- Хакүхо
2006- Асашёорюү
2005- Асашёорюү
2004- Асашёорюү
2003- Такамисакари
2002- Асашёорюү
Эх сурвалж: Үнэн.мн
URL: