Х.Бадамгэрэл: Том зорилготой хүн байна даа гэж бодож суусан
“Miss Mongolia-2009” тэмцээний тэргүүн мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Andra management” загварын агентлагаа байгуулан “Miss & Model-2013” фестивалийг нөхрийнхөө мөнгөөр амжилттай зохион байгуулсан.
” Миний шавь нараас магадгүй “Victoria secret”-ийн загвар өмсөгч гараад ирэх ч юм билүү” гэж билэгшээж суудаг загварын агентлагийн захирал мисс маань энэ жилийн Гоёл наадамд ч мөн адил нөхрийнхөө хүсэлтээр хүчээ сойж, гардсан цаас ч үгүй гологдож хоцорсон.
Гэсэн ч хөрөнгөтэй айлд бэр орж удам залгах нуган үр төрүүлсэн болохоор мөнгөтэй нөхөр байгаа цагт мисс Х.Бадамгэрэлд алдар хүндийн титэм тийм ч чухал биш гэнэ лээ.
Нэг хэсэгтээ л хит болоод байсан “Зөвхөн чамайг хайрлая” дуугаараа олны танил болох шахсан дуучин Becky буюу мисс Х.Бадамгэрэлийн нөхөр Г.Мөнхбаяр өдгөө Оюу Толгой” компанид ажилладаг багагүй орлоготой нэгэн. Дээрээс нь “нам дагавал ам тосдоно” гэгчээр МАН-ын залуучуудын холбоонд идэвхтэй гишүүн хийдэг.
Мисс эхнэрийнх нь хэлснээр танихгүй хүнд бол их зантай юм шиг харагддаг өөртөө итгэлтэй, хийе гэсэн ажлаа хийж чаддаг, эрч хүчтэй, зорилготой Г.Мөнхбаяр залуу маань багагүй бизнес ухаантай гэдгээрээ ойр дотныхондоо ч ихэд хүндлэгддэг нэгэн аж.
Тиймээс л “Том зорилготой хүн байна даа” гэж Х.Бадамгэрэл мисс ирээдүйн ханиа ихэд олзуурхан анхны уулзалтаараа болзож эхэлсэн гэдэг.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: