С.Эрдэнэ: 2015 он гэхэд ядуурлыг хоёр дахин бууруулна

Ядуурлын түвшин 1990-2000 оны хоорондох 10 жилд ердөө 0.7 хувиар, 2002-2006 онд 3.5 хувиар буурсан бол 2006-2009 онд жилд дунджаар 5.6 хувиар нэмэгджээ. Харин сүүлийн гурван жилд 16 орчим хувиар буурсан гэх үзүүлэлт гарсан.

Амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээг 2015 он гэхэд 1990 оны түвшнээс хоёр дахин бууруулахаар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод тусгасан байгаа.

Иймд ядуурлыг бууруулах шинэчилсэн стратеги боловсруулж амьжиргааны түвшин доогуур иргэдийг ажлын байртай болгох, хэрэглээний зардлыг нь хямдруулах, нийгмийн чанартай үйлчилгээ хүргэх, эдийн засгийн аливаа харилцаанд тэгш оролцох өргөн боломж бүрдүүлэх зэрэг нэгдмэл бодлогыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас баримталж буй аж.  Энэ ч үүднээс  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 2015 он гэхэд ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн ам гарч байх шиг байна.

Азтай

эх сурвалж: www.fact.mn

Иймд ядуурлыг бууруулах шинэчилсэн стратеги нь амьжиргааны түвшин доогуур иргэдийг ажлын байртай болгох, хэрэглээний зардлыг нь хямдруулах, нийгмийн чанартай үйлчилгээ хүргэх, эдийн засгийн аливаа харилцаанд тэгш оролцох өргөн боломж бүрдүүлэх зэрэг нэгдмэл бодлого зорилтыг агуулсан байх шаардлагатай юм.


URL:

Сэтгэгдэл бичих