Францад хятадын тэрбумтны нисдэг тэрэг осолджээ
Өнгөрсөн баасан гаригт Францад дөрвөн зорчигчтой нисдэг тэрэг осолджээ. Зорчигчдын нэг нь Хонконгийн тэрбумтан Лам Кок байсан тухай France press мэдээлсэн байна. Осол өмнөд Францын Бордо дүүрэгт болжээ. Лам Кок саяхан худалдан авсан Чатао де ла Ривьер хэмээх усан үзмийн тариалангийн эдлэнгээ нисдэг тэрэгнээс ажиглаж яваад осолдсон байна. Зорчигчдын дунд тэрбумтны 12 настай хүү, орчуулагч, эдлэнгийн хуучин эзэн Жеймс Грегуар нар байжээ.
Гэрчүүдийн мэдүүлснээр нисдэг тэрэг голд унасан гэнэ. Осолдсон нисдэг тэрэгний үлдэгдэл болон, зорчигдын цогцос олдоогүй байна. Лам Кок үнэтэй цай, дээд зэрэглэлийн дарс, тавилга, үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг Хятадын Brilliant компанийг эзэмшдэг байжээ. Тэрбумтан чухам ямар үнээр Чатао де ла Ривьер эдлэнг авсан нь тодорхойгүй байгаа аж. Ямар ч гэсэн энэ эдлэн Франц дахь Хятад эзэнтэй хамгийн том үл хөдлөх хөрөнгийн нэг ажээ.
URL: