2014 онд коксжих нүүрсний үнэ ямар байх вэ?
Австралийн Нөөц баялаг, эрчим хүчний эдийн засгийн газраас /Bureau of Resources and Energy Economics BREE/ гаргасан таамаглалаар 2014 онд дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний нэг тоннын дундаж FOB үнэ 150 ам.доллар, гэрээт FOB үнэ дунджаар 158,8 ам. доллар байх гэнэ.
Ирэх онд коксжих нүүрсний үнэ үргэлжлэн буурах хандлагатай ажээ. Экспортын хувьд Австрали 4 хувиар нэмэгдэн, 168 сая тонн, Канад 34 сая тонн болон АНУ 57 сая тонн тус тус худалдах төлөвтэй байна. Коксжих нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч Хятад улс 2014 онд 99 сая тонн нүүрс импортолно гэсэн таамаглал дэвшүүлжээ.
Бусад томоохон импортлогч орнууд болох Япон 54 сая тонн, Өмнөд Солонгос 32 сая тонн, Энэтхэг 38 сая тонн коксжих нүүрс импортолсон энэ жилийн хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй гэж Австралийн Нөөц баялаг, эрчим хүчний эдийн засгийн газраас үзсэн байна.
http://www.mongolianminingjournal.com
URL: