Дуучин Наратай шинэ жил минь “баяртай”
Рок попын ертөнц дахь халуухан бүсгүйчүүд нэг дуучин Нара шулуухан яриатай, хаа ч явсан өөрийнхөөрөө байж чаддаг нэгэн. Тиймдээ ч түүний хаа явсан газар дуу шуутай наргиан хөгжөөнтэй байдаг байх. Урлагийн гэр бүлээс төрөөгүй ч дуулах, бүжиглэх, жүжиглэх гээд олон төрлийн авъяастай бүсгүй маань “жавартай жилийн жаатай ханшид” энэ жилийн халтуурын үнээ сая дөхүүлээд хэлсэн байсан.
Харамсалтай нь дуучин Нара халтууранд явахаа больж он солигдтол гэртээ суухаар болжээ. Байгууллагынхаа шинэ жилээр халуухан дуучин Наратай зургаа татуулж, баярын ширээндээ урина хэмээж байсан нэгэнд харин таагүй хэрэг болчих шиг боллоо.
Урлагийнхны халтуур хийж хэдэн юм олдог, эд оргил үед дуучин Нара маань өчигдөрхөн нэгэн байгууллагын баяр дээр дуулж байгаад хөлөө гэмтээчихжээ. Тэрээр “хавдаж, зүсэгдэж, урагдсан хөлөө хар цайгаар бигнээд хэвтэж байна, хөл будаа шинэ жил зохион байгуулж байгаа ялангуяа захиалга авч байгаа газрууд жаахан бодолтой тайзаа засмаар юмаа” гэж өөрийн цахим хуудаснаа тэмдэглэжээ.
Hoho odoo shine jiliin toglolt ntr gej yavah ungursun shvv kkkk balarsan uchigdur 1 mya taiztai gazar duulj bgad gipsen shat ni tsumruud hul budaa… shine jil zohion bguulj bga yalanguya zahialga avj bga gazruud jhn bodoltoi taiz maiz hiimeer yumaa. Havdaj zvsegdej uragdsan huluu har tsaigaar bigneed hevtej bn daa Nara ni
URL: