Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг дөрвөн хувиар тогтоов

daatgalytytЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах чиг үүрэг бүхий “Эрүүл мэндийн үндэсний зөвлөл” байгуулж, бүрэлдэхүүн ажиллах журмыг батлан тус зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, зардлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгав.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь /үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь/ байхаар тогтоож 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс  эхлэн мөрдөхөөр тогтлоо. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг иргэд, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч, малчин, ял эдэлж буй хоригдлын эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, гадаадын иргэн, харъяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувьтай тэнцүү байхаар тогтоолоо.

хх     хх     хх

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мундагбаатарын Батсайханыг Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томиллоо.


URL:

Сэтгэгдэл бичих