БНАСАУ Пунгери цөмийн талбарт ажлаа дуусгахад нь хэдэн сарын хугацаа шаардагдаж мэднэ

North Korea reportedly tests atomic weaponБНАСАУ-ын зуун эрэг хавьд Пунгери талбарын шинэ хонгилыг барихад бас хэдэн сарын хугацаа шаардагдах бололтой

БНАСАУ-ын зуун эрэг хавьд Пунгери талбарын шинэ хонгилыг барихад бас хэдэн сарын хугацаа шаардагдах бололтой гэж РИА Новости агентлаг Жонс Хопкинсын их сургуулийн Америк-солонгосын хүрээлэнгийн шинжээчдийн мэдээллээс иш татан уламжлав. Хонгилыг цөмийн туршилт хийхэд хэрэглэж болно. Умард Солонгос хонгил барьж дуусаагүй нь сүүлийн үед хиймэд дагуулаас авсан гэрэл зургуудад тусгагдсан байна. Цөмийн туршилт хийхэд хонгил наанадаж 1 км урт байх ёстой гэж шинжээчид тэмдэглэв. Эдүгээ Умард Солонгос 500 орчим метр урт хонгил барьсныг хиймэл дагуулын гэрэл зургууд тусган харуулжээ.

БНАСАУ өөрийгөө цөмийн гурэн улс хэмээн 2005 онд зарлан мэдээлэв. Тус улс 2006,2009, 2013 онд газар дор цөмийн туршилт хийжээ. Дэлхийн хамтын нийгэмлэг эдгээр туршилтыг эсэргүүцэв. Пхеньяний ийн үйл ажиллагааны хариуд НҮБ-ын АЗ цөмийн салбарт үйл ажиллагаагаа зогсоохыг БНАСАУ-аас шаардсан хэдэн тогтоол гаргажээ.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих