Хакасид урьд шөнө газар хөдлөсний улмаас онцгой дэглэм тогтоов
Хакасид урьд шөнө газар хөдлөсний улмаас өнөөдөр тус улсад онцгой дэглэм тогтоогоод байна. Удирдлагын болон холбооны, бүс нутгийн болоод хотын бүх байгууллагуудын хүч хөрөнгө Хакасийн нутаг дэвсгэр дээр газар хөдлөлтийн хор уршгийг дээд зэргээр арилгахад чиглэгдэж буй юм.
Газар хөдлөлтийн голомт Хакасийн Алтайн районд байсан бөгөөд 12-р сарын 23-ныг дуустал бүх барилга байгууламжууд болон орон сууцны санг судлаж, бүртгэл авах ажлыг явуулахаар төлөвлөөд байна.
Урьд шөнө Хакасын БНУ-ын Алтайн районд 4,6 баллтай газар хөдлөсөн бөгөөд энэ нь Абаканы өмнө хэсгэт 50 км зайтай оршдог аж. Урьдчилсан мэдээгээр, газар хөдлөлтөнд нэрвэгдэгсэд болон сүйрэл үгүй аж.
Оросын дуу хоолой
URL: