Өршөөлийн хуулиар суллагдсан залуус мансууруулах бодис хилээр оруулж ирээд баригдлаа

Замын-Үүдийн гаалиар мансууруулах бодис оруулж байсныг илрүүлжээ.

Каннабил хэмээх каннабисын төрлийн мансууруулах үйлчилгээтэй 0,6 грамм бэлдмэлийг манай улсын иргэн Д, Г нар нууцаар хилээр оруулж ирснийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Энэхүү мансууруулах үйлчилгээтэй ургамлын гаралтай бодис донтолт үүсгэдэг гэдгийг мэргэжлийн баг тогтоожээ.

Д, Г нар нь мансууруулах бодисыг тамхины хайрцганд авч явж байжээ. Эдгээр иргэд өмнө нь мансууруулах бодис хэрэглэж, найман жилийн ял сонсч байсан ч Өршөөлийн хуулиар өнгөрсөн жил суллагдсан байжээ.

Өнгөрсөн онд 1,7 кг мансууруулах бодис Замын- Үүдээр гаргах гэж байсныг гаалийн байцаагч нар илрүүлсэн байна.

Э.Солонго


URL:

Сэтгэгдэл бичих