Хөлсний эвгүй үнэрээсээ ангижирья

bd2dd92f85e627dec8e4d47f6ca18442_x3Хүйтэн халууны улирлаас үл хамааран хүний бие байнга хөлс ялгаруулж байдаг . Өвлийн улиралд хөлс бага ялгарах хэдий ч хүний биеийн дулааныг зохицуулж , агааржуулхад чухал нөлөө үзүүлдэг. Хэрэв хөлс гарахгүй бол хүн амьдарч чадахгүй . Хүний биед байдаг 2 сая булчирхайн ачаар хөлс биеийн гадаргууд гаран ууршдаг.

Үүний үрээр биеийн илүүдэл дулаан гадагшлан организм сэрүүцдэг. Хүн өдөрт дор хаяж 1 литр хөлс ялгаруулдаг бөгөөд хүний биеийн хөлсний 99 % нь ус , үлдсэн 1 % нь хлорт натри болон биеийн илүүдэл бодис байдаг юм. Хөлс ямар ч үнэргүй ч бие организм суганы булчирхайгаар дамжуулан сексийн үед хосуудыг ихээхэн татдаг өөр содон үнэрт бодис ялгаруулдаг байна. Энэ бодис биеийн арьсан дээрхи нянгийн нөлөөнд задарч эвгүй үнэр гаргадаг ажээ. Энэ үнэрээс салах хамгийн хялбар арга бол хуучин хөлсийг цэвэрлэх явдал юм.

Зуны цагт болж өгвөл өдөр бүр усанд орох юм уу цээжээ усаар угааж байвал биеэс эвгүй үнэр гарахгүй . Өвөл хэрэв аэробик , болон спортын бусад төрлөөр хичээллэдэг бол 7 хоногт 2 удаа усанд ороход бүрэн хангалттай. Мөн мөнгөн цагаан шүршигчтэй анхилуун шүршигч арьсан дээрхи булчирхайг хуурайшуулж хөлс гарахыг 50%-р багасгадаг. Хөлсний эвгүй үнэрийг дарахад агаар, нарны хэт ягаан туяа хоёр онц чухал үүрэгтэй . Иймээс агаар нэвтрэхгүй нийлэг эдээр хийсэн хувцас өмсөх хэрэггүй .

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих