Монголоос олдсон олдвор байгалийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсаар байна…
65 сая жилийн өмнө динозаврын эрин үе мөхсөнөөр өнөөдрийн сүүн тэжээлтний хөгжил улам түргэссэн талаар шинэ судалгаагаар эрдэмтэд баталсан байна.
Судалгаагаар энэ үйл явц нь далайн халим, хүн дүрст бич зэрэг сүүн тэжээлтний элэнц хуланцын үүсэл эхэлжээ гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Харин энэ нь динозаврын мөхлөөс сая сая жилийн өмнө орчин үеийн сүүн тэжээлтэн үүссэн гэсэн 2007 оны 3 дугаар сарын 28-нд олон нийтэд танилцуулсан ДНК-ийн судалгаатай зөрчилдөж байгаа юм (“Динозаврын мөхөл сүүн тэжээлтний хөгжилд нөлөөлж чадаагүй юм” гэсэн судалгааны ажил).
Шинэ судалгаа өнгөрсөн 150 сая жилийн амьтдын үлдэгдлийг одоогийн сүүн тэжээлтнүүдтэй харьцуулан судалсан юм. Энэ судалгаа шинжилгээний үр дүнд орчин үеийн амьтдын дээд өвөг 65 сая орчим жилийн өмнө дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт анх үүссэн гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм.
“Энэ бол динозаврын үхэлтэй холбоотой юм” гэж Pennsylvania-ий Pittsburgh дэх Байгалийн Түүхийн музейн менежер эрхлэгч John Wible өгүүлж байна.
“Динозаврын мөхлийн улмаас янз бүрийн төрөл зүйл ангийн амьтан организм үүсэх маш зохимжтой нөхцөл бүрдсэн юм ” гэж Nature сэтгүүлийн шинэхэн дугаарт Wible хэвлүүлсэн байна.
Сонирхуулахад Wible болон түүний багийн Монгол орны Говь нутгаас олсон амьтдын үлдэгдлийг судалсаны үндсэн дээр энэ дүгнэлтэнд хүрсэн байна. 1997 онд эдгээр амьтдын үлэгдэл ясыг цуглуулж, New York дэх Америкийн Байгалийн түүхийн музейд хадгалуулсан байна. Wible 2003 онд зурагт үзүүлсэн амьтны шүдийг шинжлэн, шинэ төрөл, зүйл ангийн амьтныг судлан тогтоосон юм.
Зүүн талын зурагт 70 сая жилийн өмнөх сүүн тэжээлтний гавал, баруун талд орчин үеийн сохор номингийн гавлыг харьцуулан харуулжээ.
Монгол орон, түүний хөрсөн доорх баялаг олдвор дэлхийн байгалийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Үнэхээр бахдууштай.
URL: