Хамгийн жижиг гариг
Чилийн умард нутагт байдаг Европын одон орон судлах “Ла Силья” оргилын эрдэмтдийн илрүүлэн зарласан хамгийн жижиг гаригт Гализе 581-е гэсэн нэр өгчээ. Энэ Глизе 581 гариг “өнөөг хүртэл илрүүлсэн гаднын бусад гаригийг бодвол, Дэлхийтэй төстэй юм” гэж одон орон судлаач Гаспара ле Курто хэлсэн байна.
Шинэ гариг нь Жинлүүрийн орд дахь Гализе 581 одыг /улаан жижиг гариг/ тойрон эргэдэг бөгөөд Дэлхийгээс 20,5 гэрлийн жилийн зайд оршидог ажээ. Эрдэмтдийн хэлснээс үзвэл, Глизе 581 гаригийн гадаргуу нь хатуу бөгөөд тэнд агаар мандал гэж байхгүй, учир нь энэ гариг эзэн-одондоо хэтэрхий ойрхон,бас гадаргуугийн температур нь маш өндөр юм. Шинэ гараг Дэлхийн массаас ердөө 1,9 дахин их масстай гэнэ.
“Энэ нь бидний хувьд маш чухал өдөр юм” гэж ле Курто хэлсэн байна. Нарны аймгийн гаднах анхны гаригийг 14 жилийн өмнө илрүүлсэн бөгөөд тэгэхэд эрдэмтэд ийм гариг байдаг гэдэгт бас эргэлзэж байсныг тэр дурджээ. Түүнээс хойш Нарны аймгийн гаднаас бас 340 гариг нээсэн бөгөөд энэ жагсаалт долоо хоног бүр нэмэгдэж байгаа гэж эрдэмтэд хэлсэн байна. Хий зонхилсон гаригуудыг бодвол, дэлхий маягийн гаригууд нь шинжлэх ухаан, нийгмийн хувьд онцгой сонирхол татдаг бөгөөд учир нь ийм гаригууд амьдрал үүсэхэд хамгийн их тааламжтайд тооцогддог юм.
URL: