“АПУ” компанид хугацаатай үүрэг өгөв

2d0d2769220b17aa2ed7b0ac2d82343e_LШӨХТГ-аас “АПУ” компанид улсын байцаагчийн шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг өгөв.

Тодруулбал, тус компанийн үйлдвэрлэдэг “Боргио” шар айрагны шошго дээрх “Монголын номер нэг пиво” гэх бичвэр нь  Зар сурталчилгааны тухай хуулийн 5.1 буюу зар сурталчилгаа нь бусдын бүтээгдэхүүнийг муутган өөрийн бүтээгдэхүүнийг давуутай гэж харьцуулан сурталчилсан, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.3 буюу  өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулсан гэж үзэн тус шар айрагны хаяг, шошго, бөглөөг өөрчлөх үүрэг өгчээ.
Мөн “АПУ” компани  нь Чингис хаан болон Морьт хүний дүрс бүхий ижил барааны тэмдэгтэй архи, шар айраг үйлдвэрлэж байгаа аж. Гэтэл тус шар айрагны сурталчилгаа нь дээрх архины далд сурталчилгаа болох магадлалтай гэж үзэн улсын байцаагчийн албан шаардлага өгч Чингис хаан шар айрагны нөөцийг ирэх оны 6  дугаар сарын 1 хүртэл борлуулж дуусгах, дахин үйлдвэрлэхгүй байх хугацаатай үүрэг өгчээ.

Б.Гантуяа

montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих