Дорнод аймгийн шинэ засаг даргаар томилогдсон С.Ганбатын товч намтар
Хүний их эмч, Анагаах ухааны магистр Сосорбарамын Ганбат нь 1986 онд АУИС-ийг төгссөн. Клиникийн ухааны профессор цолтой.
1986-1993 онд Дорноговь аймгийн Зүүн баян суманд хүний их эмч,
1993- оноос Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч,
2013 оноос Дорнод аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн захирлаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Их Монгол Улсын 800 жилийн медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан.
ММЗН-ийн тэргүүлэгч, 2008 оноос аймгийн ИТХ –ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2012 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
URL: