Япон Энэтхэг цэргийн нэгдсэн сургуулилт хийх гэж байна
Японы “Майничи шимбун” сонины мэдээлснээр, 21, 22-нд Японы тэнгис дээрх өөрийгөө хамгаалах баг, Энэтхэгийн тэнгисийн цэрэг хамтран Энэтхэгийн зүүн өмнөд усан хилд хоёрдахь нэгдсэн сургуулилт хийнэ. 19-нд Ариаке, Сетогири хамгаалалтын хөлөг онгоцууд Ченней боомтод хүрчээ. Япон Энэтхэгийн цэргийн анхны нэгдсэн сургуулилт өнгөрсөн жилийн 6-р сард Японы ойролцоох усан хилд болжээ. Энэ удаа хоёр тал Энэтхэгт анх удаа нэгдсэн сургуулилт хийх гэж байгаа юм.
Уг сонин Энэтхэгийн ГХЯ-ны албаны хүний үгээс иш татаж мэдээлэхдээ, ирэх жилийн 1-р сарын сүүлчээр Японы ерөнхий сайд Шинзо Абе Энэтхэгт айлчлах бөгөөд анх удаа “Бүгд найрамдах өдөр”-ийн ёслолд оролцоно. Гэхдээ Хятадыг хэт өдөөн хатгахыг Энэтхэг хүсэхгүй байна. Японы хамгаалалтын хөлөг онгоц Адены буланд далайн дээрэмчдэд цохилт өгсний дараа Ченнейд хүрсэн юм. Үүнийгээ энэтхэг хүмүүст “боомтод ирсэн болохоор дагалдуулан сургуулилт хийх гэж байна” гэж төөрөгдүүлэхийг оролдож байгаа юм гэжээ.
\Сарантуяа орчуулав.\
URL: