Хятад Монгол Орос гурван орон төмөр замын хил дамнасан тээврийг судалж байна

9a43ebaece1a897abigСиньхуа Агентлагийн мэдээ, Хятад Монгол Орос гурван орны зам тээврийн салбар болон төмөр замын компанийн төлөөлөгчид 18-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатарт хуралдаж, гурван орны хил дамнасан төмөр замын тээврийн хөгжлийн асуудлыг авч хэлэлцэн холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа.

Хятадын Төмөр замын Үндэсний Газрын орлогч дарга Чэнь Ланьхуа хэлэхдээ, Хятадын Эрээн болон Монгол улсын Замын Үүд боомт бол Хятад Монгол хоёр орон хоорондох маш чухал боомт бөгөөд Хятад Оросын хооронд бараа тээвэрлэж байгаа хил дамнасан, маш чухал зам юм. 2012 онд, Эрээн боомтын ачаа тээврийн хэмжээ 8 сая 753 мянган тоннд хүрчээ. Үүнд, Хятад Монголын хоорондох ачаа тээврийн хэмжээ 7 сая 217 мянган тонн, Хятад Оросын ачаа тээврийн хэмжээ 1 сая 536 мянган тоннд хүрсэн байна гэжээ.

Монголын Зам тээврийн сайд Гансүх хэлэхдээ, Хятад, Монгол Орос гурван орны өдрөөс өдөрт хөгжиж байгаа эдийн засаг худалдааны харилцаанд юуны өмнө олон улсын тэргүүний ложистик шаардлагатай байна, үүнд хамгийн чухал нь төмөр замын боомтын бараа нэвтрүүлэх хүчин чадал юм. Техникийн өөрчлөлтийн асуудал Монголын төмөр замд тулгарч байна, гурван орон тогтсон хугацаанд зөвшилцөл хийх механизмыг байгуулж, тээврийн хүчин чадлыг дээшлүүлж, ложистикийн тээврийг хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Хятад, Орос, Монгол гурван орны төлөөлөгчид мөн холбогдох асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд төмөр замын тээврийн хүчин чадлыг дээшлүүлэх, тэрчлэн Улаанбаатар төмөр замын техникийн өөрчлөлтөд гурван тал хамтран ажиллах зэрэг баримт бичигт гарын үсэг зуржээ.


URL:

Сэтгэгдэл бичих