Лу. Гантөмөр гишүүн айл хэсэж амьтан хүн айлгаж ичээж явна
Сонгууль дөхөөд ирэхээр төрийн түшээд сонгогчдоо уулзаж болох газар бүрт урилга заллага өгөн цуглуулж байгаад уулзалт хийдэг жишиг тогтоод удаж байгаа. Харин үүнийг хоцрогдсон арга барил хэмээн үзсэн Лу. Гантөмөр гишүүн саяхнаас сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүргийн айл өрхүүдээр өөрийн биеэр морилох болжээ. Нэг ч айл үлдээхгүй хэмээн ам гарсан түүнийг ийн яваад олзуурхаж элдэв зүйл гуйх, загнах, шүүмжлэх, зовлон тоочих хүмүүс байгаа ч эрхэм түшээ болон түүнийг дагалдагсадад аяганы амсар зуулгах ч боломж, чадалгүй нь олон тул хэзээ ороод ирэх бол хэмээн гайхшаа баран сууна. Нэрэлхүү Монгол зан, нэр төрийн төлөөх улайрал аль алины нь амьд улайрал энэ бөлгөө.
URL: