“АПУ”-ийн Чингис хаан шар айраг үйлдвэрлэгдэх эрхгүй болов
“АПУ” ХК-ийн үйлдвэрлэдэг БОРГИО шар айрагны шошгонд “МОНГОЛЫН №1 ПИВО” гэсэн бичвэр бичсэн нь Зар сурталчилгааны тухай хуулийн, Өрсөлдөөний тухай хуулийн заалтуудыг зөрчсөн гэж ШӨХТГ-аас үзэж уг бичвэрийг арилгах талаар Улсын байцаагчийн албан шаардлага өгч ажиллажээ. Үүний дагуу боргио шар айрагны одоо байгаа хаяг, шошго, бөглөө, лааз болон бэлэн бүтээгдэхүүний үлдэгдэл нөөцийг зах зээлд борлуулж дуусгах хүртэл хугацаа өгөөд юм байна.
Мөн “АПУ” ХК-нь “Чингис хаан-Морьт хүний дүрс” бүхий ижил барааны тэмдэгтэй архи, шар айраг үйлдвэрлэж байгаа бөгөөд тус шар айрагны сурталчилгаа нь дээрх архины далд сурталчилгаа гэж үзэхээр байгаа тул улсын байцаагчийн албан шаардлага өгч Чингис хаан шар айрагны сав, баглаа боодол, бүтээгдэхүүний үлдэгдэл нөөцийг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зах зээлд борлуулж дуусган, тухайн өдрөөр тасалбар болгон Чингис хаан шошготой шар айргийг үйлдвэрлэж, худалдаалахгүй байх, мөн өдрийг хүртэл тухайн шар айрагны сурталчилгааг олон нийтэд түгээхгүй байх үүргийг өгчээ.
URL: