Өдөр өнжүүлэхэд юу болж “өнждөг” болдоо?

 

Ажил сургууль нь амжихгүй, харах хүн байхгүй арга ядахдаа зээлийнхээ хажуугаар цалингаа зохицуулаад бяцхан жаалуудаа өдөр өнжүүлэхэд  зөөж байгаа эцэг эхчүүд зөндөө л байгаа. Хичээл номыг нь давтуулаад, хоол унд залгаж нэг ёсондоо сургуулиа тараад очдог төрсөн гэрийг нь орлох өдөр өнжүүлэх төвүүд тэгвэл хэр найдвартай бол?

Хичээл дуусч,  сургууль хаалгаа барьчихаад байхад өвлийн хүйтэнд гарцааранг нь гадаа бүлтийлгээд зогсгох яах ч аргагүй дээ л эцэг эхчүүд найдвартай, найдваргүй нь хамаагүй “өдөр өнжүүлэх” гэдэг төлбөртэй үйлчилгээг сонгодог.  Боловсролын газраас нэг их ойшоож мэддэггүй,  аргаа олсон  энэ “хөөрхөн санаа” үйлчилгээний хувьд үнэн чанартаа ямар байгааг өдөр өнжүүлэх төвийн талаар анхааруулсан нэгэн ээжийн захидлаас харж болохоор.

Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн 1а ангийн багш Норовоо Дарь эхэд амьдардаг байж байгаад ангийнхаа хүүхдүүдийг өдөр өнжүүлэхд сарын 200,000 төгрөгөөр бүртгэж аваад сургуулийнхаа хажууд 3-н өрөө байр хөлслөн суужээ. Тэрээр “өдөр өнжүүлэх” нэрээр эцэг эхчүүдээс мөнгө хураан авч байрны түрээс төлөн гэр бүлийн гишүүдийн хамт нүүж орсон байна. Ингээд зогсохгүй өдөр өнжүүлэхэд бүртгэсэн хүүхдүүддээ дүнгийн ялгавартайгаар харьцаж, хүүхдүүдэд элдэв хичээлийн хэрэгсэл мөнгө төгрөг нэхэн авчраагүй тохиолдолд алгадаж зоддог, ээж аавдаа хэлэхгүй байхыг анхааруулж, дарамталдаг байжээ.

“Munguldei MunguuMommy Central

EEJUUDDEE ANHAARUULAHAD;
Bayngol duurgiin 38 r surguuliin 1a angiin bagsh Norovdoo ni anh Dari Ehed ger horoolold amidardag baij baigaad angiinhaa huuhduudiig odor onjuulehed sariin 200.000 gaar burtgej avaad surguuliinhaa hajuud 3n oroo bair holslood aav eej nohor 3n huuhedteigee nuuj irj odor onjuuleh ajiluulj ehelsen. Odor onjuulehdee yavdag huuhded onts tavidag, yavdaggui huuhdiiN dung ni dandaa daraad baina geh shaltgaanaar manai duu bagshiinhaa ajiluuldag odor onjuulehed yavdag baisan yum.Tegeed manai duu gertee ireh bolgondoo odor nohor bagsh budaa ogson, huuhed bagsh hicheel zaasan, emee bagsh dun tavisan gej irdeg baisan bid ch ehendee toodoggui baisan yum. Tegsen ter hicheel zaadag huuhed bagsh ni 3-r angi baival yaahuu.Tegeed 1-r angiin huuhduudiig bogsnuudee, hoshnogonuudaa hicheelee hii gej zagnadag baisan baigaan.Duug maani odor onjuulehdee baij baihad n 3 UILDELTEI PRINTERIIN MONGO AWCHRAAGUI geh shaltgaanaar NUUR NUDGUI ALGADAJ ZODOOD oroi eej aaviign irj avtal 12-18 TSAG HURTEL HARANHUI OROOND IDEH YUM CH OGOOGUI TSOOJILSON BSNIIG bid bAYNGOL DUURGIIN TSAGDAAGIIN HELTES T ERUUGIIN HEREG UUSGUULEN shalguulj baina.aimaar baigaa biz, Ene bagsh huuhded hicheel zaaj tsalin ulsaas avj baij bas odor onjuuleh neriidleer huuhed bolgonoos 200.000 awj oorsdoo ger buleeree amidarch baigaa 3 orooniihoo 1 oroond ni huuhduudiig shireen deer bish gazar hevtuulj hicheeliign hiilgedeg baisan baina. Geriinhendee helvel demii shuu hohii shuu gej bainga daramtaldag baisan baina.
Manai duug zodson odroo eej aavdaa heluul zodno shuu geed duug maan LIPTEN DOTOR BAAHAN AILGASAN BAINA . Gertee ireed NEG L SONIN BOLCHIHSN duu n ch garahgui uiltsan nud am ni boltsiitson baigaad baihaar n guij baij yariullaa.

ИЙМ ЁС ЗҮЙГҮЙ МӨНГӨНИЙ СОНИРХОЛТОЙ БАГШ НАР БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД БАЙХАД БИД ХЭНД НАЙДАЖ ХҮҮХДЭДЭЭ БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЖ ХЭНД ИТГЭЖ СУРГУУЛЬД ЯВУУЛАХ ВЭ? ЭЭЖҮҮДЭЭ”

Азтай

эх сурвалж: www.fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих