П.Хэнмэдэхийн аав “Зөв зүгээр байсан хүүгээ цэрэгт явуулаад сэтгэцийн өвчтэй хүн шиг болгочлоо”
Даргадаа дарамтлуулж зүү залгисан гэх байлдагчийн хэрэг удахгүй шүүхэд шилжих гэж байгаа аж. Түүнд холбогдох хавтаст хэрэг Увс аймгийн хууль хяналтын байгууллагын мэдэлд очсон. Эхэндээ хохирогчоор дуудагдаж байсан П.Хэнмэдэх эцэстээ Эрүүгийн хуулийн 280.1-т зааснаар цэргийн албанаас зайлсхийхийн тулд өөрийн биед гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.
Харин дарга болох дэслэгч Н.Баатар нь зүү залгиулаагүй гэдгийг нотлож ажилд нь эргүүлэн томилсон байна. Ийнхүү хэрэг нь шүүхээр орох болсон тул П.Хэнмэдэхийн аав О.Пүрэв-Очир “Миний хүүд зүү залгиулсан хэргийг хоёр цэрэг харсан. Тэд ч нотолно. Миний хүү тархи толгой руугаа зодуулснаас хойш мартамхай болсон. Сэтгэцийн өвчтэй хүн шиг л байгаа. Эрүүл саруул байсан хүүгээ цэрэгт явуулаад ийм болгочихлоо. Тийм учраас бид үнэнийг нотлох болно” гэж ярьлаа.
URL: