Сурагчдын холбооноос багачуудыг архигүй шинэ жил тэмдэглэхийг сануулжээ
Ах нараа танихгүй болтлоо архи ууж том ярьсныхаа төлөө хонгондоо хэд сайн алгадуулах сургуулийн сурагчид. Ер нь одоогийн хүүхдүүдэд ёс журам гэж байна уу?
Саяхан Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байраар тавдугаар ангийн хүүхэд “зочилсон” талаарх мэдээллийг НЦГ-аас дуулгасан. Дөнгөж 11 настай жаал архи амсаад зогсохгүй нөгөө архаг гарын ах нартайгаа хамт эрүүлжүүлэгийн өрөөнд хоносон байх юм.
Бага насны хүүхдүүд сүүлийн үед архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь ихэссэнийг албаныхан сануулж буй. Энэ онд л гэхэд 750 гаруй хүүхэд гэмт хэрэгт холбогдсон нь өмнөх жилийнхээс 200, таван жилийн өмнөхөөс даруй 450-аар нэмэгдсэн тоо аж. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдүүд архи, согтууруулах ундаа хэрэглэх нь жилээс жилд нэмэгдэж, үүнтэй холбоотой бага насны хүүхдийн танхайрал, хулгай дээрмийн хэргийн бүртгэлийн статистик ч томчуудынхаас дутахааргүй нэмэгдэж байгаа аж.
URL: