Д.Сугар “сугарчих” гээд л байх юм
Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар гэж юм юманд шургалаж явдаг нөхөр бий. МИАТ-ийн хэрэгт хүртэл холбоотой нь илчлэгдэж баримт нотолгоо нь хүртэл таараад Д.Сугарыг шалгах гэсэн боловч “цэцийн гишүүн” гээд цэвэрхээн “сугарч” орхиосон.
Зальжин овжинд нь ундуйцсан зарим нэг нөхдийн явуулгаар түүнийг харин энэ удаад яалт ч үгүй шалгах нь бололтой. 3 сая биш, 3 тэрбум ч биш, бүр 30 тэрбумын хохирол учруулсан гол гэмт хэрэгтэн Д.Сугар өнөөдөр ямар ч ял зэмгүй малайзад алхаж яваа сурагтай. Тэгэхээр л сэргээн шалгах гээч ажлыг шалавхан л эхлүүлэх хэрэгтэй юм шиг.
Энэ талаар албаны эх сурвалж “ Д.Сугарын хэргийг түдгэлзүүлээгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Гэхдээ Д.Сугар гэдэг хүний Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн асуудал байгаа учраас ажиллагаа удааширч байгаа зүйл бий. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьсан ч цэц хүлээж аваагүй. Дахин хүсэлт тавиагүй байна” гэсэн байна.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: