Дижитал хамтлагын гишүүн Г.Эрдэнэбилэг сайн үйлсэд нэгдэхийг уриалжээ
Дижитал хамтлагын гишүүн Г.Эрдэнэбилэг сэтгэл сайтан нэгэн аж. Тэрээр охины сургууль дээр нэгэн хүмүүнлэгийн үйлс эхлүүлжээ. Сайн үйлсэд нэгдэхийг хүссэн хэн боловч өнөөдөр 19 цагт 96 дугаар сургууль дээр цуглаж болох юм.
Дуучин Г.Эрдэнэбилэгийн санаачилж буй энэ үйл сэтгэцийн өөрчлөлттэй ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг бяцхан охинд хүрэх учиртай аж.
Тэрээр “манай хүүгийн ангид нэг охин байдаг гэнэ. Ээжтэйгээ л амьдардаг ээж нь сэтгэцийн өөрчлөлттэй болохоор ажилд авах газар олдохгүй тэр бяцхан охин хичээлээ тараад гандангийн хажуугын дэргүүрээс будаа зээлж аваад гандан дотор зарж олсон мөнгөөрөө өөртөө болон ээждээ сургуулианхаа гуанзнаас пирошки авч идэж өдрийг өнгөрөөдөг. Гэрийнх нь хана нь хугархай нар нэвт гэрэлсэн гадаа хэдэн хэмийн хүйтэн байна гэрт нь яг тийм байдаг. Болохоор “Бөмбөгөр” орж дулаацдаг гэнэ. Тэгсэн хэрхээ хөөрхий охин хичээлдээ их хичээдэг сайн хийдэг гэсэн энэ охинд тусалмаар байна” гэж олныг уриалсан байна.
URL: