Үр хөндөлт
Хамгийн аймшигтай нь үр хөндөлтийг нэг удаа хийлгээд зогссон хүн ховор байх. Мөн ихэнхи үр хөндөлтийн эзэн нь өсвөр үеийнхэн болжээ. Миний нэг таньдаг хүн байсан юм. Тэр тухайн үед 11-р анги байлаа. Мэдээж найз хөвгүүнтэй. Тэрэнтэйгээ 7 хоногт 2,3н ч удаа уулздаг байсан. Тэр үед тэр охиныг сайн мэддэггүй байсан болохоор найзаасаа л түүний тухай мэдсэн.
Эцэст нь найзын маань ярьсан бүгд үнэн болохыг өөрөө мэдсэн.
Тэр нэг өдөр орж ирээд л “ Баларсаан…Мөнгө хаанаас олох вэ?” гэсээр яриагаа эхлүүлсэн. Тэр охин ярихдаа “Дахиад л таньдаг эгчээсээ аваад өгөөч гэж гуйхаас. Гэдэс илт томорчихсон байгаа биз.
Өнөөдөр бараг баригдахаа шахсан. Гэхдээ аягүй хөөрхөн хөдлөөд байх шиг байна лээ.” гэж байсан. Тухайн үед тэр охиноос насаар дүү байсан болохоор маш их гайхаж билээ. Гэхдээ одоо бол энэ тийм ч цочирдоод байх зүйл биш болжээ. Эмэгтэй л хүн болсон хойно үртэй болно.
Харин цаг нь болоогүй байхад хүүхэдтэй болчихоод хүсээгүй нэрээр бүхэл бүтэн хүний халуун амийг тасалдаг. Эхний үед ч яахав эхийн биеийн байдал энэ тэрээс болдог байсан бол одоо зугаа болждээ. Энийг уншиж байгаа таньд захиж хэлэх юм гэвэл ядаж өсвөр насны охидуудынхаа цаашдыг бодож нээлттэй л байж үзээрэй.
Магадгүй охин чинь аль эрт тантай дүйх хэмжээний эх болсон ч байж магадгүй. Энэ бол өсвөр үеийнхний л дунд нээгддэг яриа юм шүү.
Үр хөндөлт нь дэлгүүрээс чихэр авах шиг олон төрөл юм. Хүн дүрсээ олж амжаагүй байхад нь соруулах нэг арга байна. Хор ууж үхүүлээд гадагшлуулах юм. Хамгийн аймар нь хөдөлж эхэлсэн хүүхдийг мөчлөөд гаргах ч арга байна.
Энэ бүгд л монголд байна. Танд харгис санагдахгүй байна гэж үү? Зөвхөн авхуулсан үрд ч төдийгүй эхэд ч бас хойшдоо ужиг үүсэх магадлал өндөртэй шүү. Монгол эмэгтэй хүн хичнээн уян хатан, ухаан цэлмэг билээ? Ухуулга сурталчилгаа хийгээд явдгүй юм аа гэхэд ядаж ойр дотны хүмүүсээ л анхаарч яваарай…
Эцэст нь хэлэхэд Х.Болор-Эрдэнийн Үргэлжлэхүй гэдэг өгүүллэгийг нэг уншаад үзээрэй.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЖИНГОО
URL: