Элгэн дэхь хорт бодисоо хэрхэн гадагшлуулахаа мэдэх үү?
Хорт бодис хүний биед удаан хугацаагаар хуримтлагдах нь элдэв төрлийн өвчний эх үндэс болж байдаг. Буруу хооллолт, архи уух, тамхи татах нь бие дэх хорт бодисын хэмжээг улам нэмэгдүүлдэг аж. Иймээс хэд хонох бүрд гэдэс, ходоод элгээ цэвэрлэж байх хэрэгтэй юм байна. Та бүхэд элэг цэвэрлэх аргаас танилцуулж байна.
Элгээ цэвэрлэхээс гурван хоногийн өмнө олон төрлийн ногоо, жимс гэх мэтийн хоол хэрэглэвэл эмчилгээнд тустай. Эмчилгээгээ эхэлж байгаа өдөр өлөн элгэн дээрээ 200-250 гр рашаан ууна. Рашаанаа урд орой нь таглааг нь авч, хийг гаргасан байна. Ингэхдээ цөсний ханыг цэвэрлэхийн тулд рашаан дээрээ 5 грамм хүхрийн хүчлэг магнезийн давс хийж болно.15-20 минутын дараа энэ аргаар рашаанаа дахин ууна. Дараа нь цээжний хөндийн баруун доод хэсэгт бүлээн жин тавиад хоёр цаг орчим хэвтээрэй. Эмчилгээ хийж байхдаа бүлээн шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Ер нь элгээ цэвэрлэж байх үедээ цагаан хоол хэрэглэх нь хамгийн зохимжтой.
Гурав дахь өдөр нь оройн 19.00 цаг хүртэл жимсний жүүс уугаарай. Тавьсан бүлээн жингээ хоёр цагийн дараа авах бөгөөд ингэсний дараа элгэнд хуримтлагдсан хорт бодис гадагшилдаг байна. Долоо хоногийн турш ногоо, жимсээр хооллох нь элэгний зөв цэвэрлэгээ болдог байна.
URL: