Хардалтын улмаас хүний аминд хүрсэн хурандаа Д.Буянжаргалыг өнөөдөр шүүнэ
Энэ оны наймдугаар сард Завхан аймгийн Улиастай сумын төвд хүн амины ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, тус суманд байрлах “Уран байгаль” зочид буудалд хурандаа Д.Буянжаргал гэгч нь хардалтын улмаас өмгөөлөгч асан Б-г хэвлийн тусгазар нь цохиж амь насыг нь хохироосон юм.
Тиймээс тус аймгийн прокурорын газраас Д.Буянжаргалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, харъяаллындагуу Завхан аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
URL: