Хятадын бараа бүтээгдэхүүнд Америк улс шалгалт хийж байна

25fc5ec600b3f8dbbigАмерикийн Худалдааны яам 3-ны өдөр мэдэгдэхдээ, Хятадаас импортолсон хөргөлтийн бүтээгдэхүүнд хямд борлуулалт болон нөхвөр олгохын эсрэг шалгалт хийнэ гэжээ.

Америкийн Худалдааны яам мэдэгдэхдээ, энэ удаа шалгалт хийх бүтээгдэхүүнд 1,1,1,2-tetrafluoroethane буюу ижил төрлийн химийн бүтээгдэхүүн, гол нь авто машины агааржуулалтын систем , оффис, орон сууцны агааржуулалтын системд ашигладаг бүтээгдэхүүн орсон гэжээ.

Америкийн Худалдааны яамны тоо баримтаас үзвэл, тус улсын өнгөрсөн жил Хятадаас импортолсон иймэрхүү бүтээгдэхүүн нь 53 сая 200 мянган ам.долларт хүрсэн байна.

Америкийн Засгийн газар худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх амлалтаа сахиж, чөлөөтэй, нээлттэй, шударга олон улсын худалдааны орчинг хамтаар хамгаалж, худалдааны зөрчлийг нэн ухаалгаар зохицуулахыг хүсэж байна гэж Хятадын Худалдааны яам олон удаа илэрхийлж байжээ.

3-ны өдөр Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын маргааныг зохицуулах механизмд хандаж, Америкийн Худалдааны яамны өнгөрсөн жилүүдэд Хятадын бараа бүтээгдэхүүнд хэрэгжүүлсэн бодлогыг давж заалдсан юм. Нефтийн цооногийн хоолой, нарны эрчим хүчний зай, сам хорхой зэрэг нийт 8 тэрбум 400 сая ам.долларын маш олон бараа бүтээгдэхүүн уг хэрэгт холбогдсон байна.

\Сарантуяа орчуулав.\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих