12 мянган иргэн зээлд хамрагдана
Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хүрээнд өмнө олгосон ипотекийн зээлээс 798 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ.
Үүнээс банкууд 16923 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 481.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 755.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 12106 иргэнд 694.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
Монголын мэдээ
URL: