Улсын хэмжээнд шинэ жилээ тэмдэглэж явсан 16 хүн осгож нас баржээ

index85

Тун удахгүйшинэ он айлчлан ирэх гэж байна. Үүнэтэй холбогдуулан аливаа албан байгууллага аж ахуйн нэгжүүд өнгөрөн одож буй 2013 ондоо хийж бүтээсэн ажлаа дүгнэн, хамт олноороо баярлаж, оны шилдгүүдээ тодруулж, шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулаад эхэлсэн билээ.

Тэгвэл үүнэтэй холбоотойгоор буюу шинэ жилийн баяртаа оролцож, баярын ажиллагаа дууссаны дараа гэртээ харих замдаа осгож нас барсан харамсалтай хэргүүд толгой даран гарах болсон байна. Тодруулбал, өнгөрсөн баасан, бямба гаригуудад улсын хэмжээнд 16 хүн осгож амиа алджээ. Зарим нь бараг гэрийнхээ үүдэнд шахам осгож амиа алдсан байж.

Осгож амиа алдсан иргэдийн ихэнхи нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд гоёлын даашинж, зунб потинк, дан өмд, цамц зэрэгтэй байсан гэнэ. Тиймээс шинэ жилийн баяраа албан байгууллага хамт олноороо тэмдэглэхдээ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байж, дулаан хувцаслах, тухайн албан байгууллагын удирдлага шинэ жилийг зохион байгуулах комисс нь ажилчиддаа нэгдсэн унаагаар үйлчилж, хариуцлагатайгаар гэрт хүргэж өгөхийг анхааруулж байна.

Ugluu-logo17


URL:

Сэтгэгдэл бичих