АИ-92 бензиний борлуулалтад хязгаарлалт хийж эхэллээ

Шатахуун түгээх станцууд өчигдөр оройноос АИ-92 бензиний борлуулалтад хязгаарлалт хийж эхэлжээ.

“Петровис” компанийн борлуулалтын албаны мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “Манай компанийн АИ-92 бензиний нөөц багассан. Ямар ч байсан долоо хоног хязгаарлалт хийнэ. Дараагийн ачилтыг хэзээ хийхийг мэдэхгүй байна” хэмээсэн юм.

Түүнчлэн “Магнай трейд” компанийн Ц.Энхбаяр “НИК”, “Петровис” хязгаарлалт хийсэн. “Сод Монгол” компанийн нөөц багасч байгаа гэсэн. Манай компанийн хувьд байдал хэвийн байна” гэв. Ямартай ч шатахуун импортлогч компанийнхан ийн ярьж байна.

Харин Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан өчигдөр 17 цаг 30 минутын орчимд энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан юм. Тус яамны Түлшний бодлогын газрын мэргэжилтэн Л.Раднаасүрэн “Маргааш /өнөөдөр/ 2000 тонн бензин ОХУ-аас оруулж ирнэ. Энэ мэдээлэл худал байх” хэмээлээ.


URL:

Сэтгэгдэл бичих