Кинон дээр гардаг шиг сонин тохиолдлоор 35 жил уулзаагүй эгч дүүсийг уулзуулсан О.Магнай дарга

73882b_1728_x678

ШӨХТГ-ын дарга О.Магнай 35 жил уулзаагүй эгч дүү хоёрыг уулзуулсан тухайгаа FB хуудсандаа ийн бичжээ.

“Энэ өглее 10:00 цагт “Номин” компанийн нэг захирал эмэгтэйтэй уулзах хуваарьтай байсан юм. Бидний уулзалт дөнгөж л эхэлж байтал тэр эмэгтэй миний таньдаг багш эмэгтэйг санагдуулаад болдоггvй. Та эгчтэй юу гэж асуулаа. Байхгvй л гэж байна. Дахиад жоохон байж байгаад ****** нэртэй эгч байдаг уу гэсэн. Байдаггvй л гэж байна. Тэгснээ гэнэт миний амьдралдаа уулзаж байгаагvй сургыг нь л сонссон нэг эгч байдаг юм гэж хэллээ. Тэгэхээр нь негее багш эмэгтэйрvv утасдаад дvv байдаг уу гэсэн байхгvй л гэж байна. Янз бvрийн уулзаж байгаагvй гэж тодруултал Германд сургууль тегссен багш их хувийн шинжтэй асуулт тавьсанд нилээн зочирдоод нэг уулзаж байгаагvй дvv байдаг юм. Би хэдэн жил хайгаад сургыг нь гаргаж чадаагvй гэж хэллээ. Би өөрийнхөө хажууд сууж байгаа эмэгтэйн тухай хэлтэл аав ээжийнхээ нэрийг асуулцаад л уйлаад эхэллээ. Мөн байжээ… Гэр бvлийн асуудлаас болж бие биенийхээ сургыг багадаа л сонсож байсан эгч дvv хоёр өнөөдөр эгч нь 41 дvv нь 37 тойдоо анх удаа утсаар ярьлаа. Аль аль нь уйлаад л байлаа. Миний ч сэтгэл их хөдөллөө. Кинон дээр л гардаг тийм адал явдал яг миний өрөөнд болсон юм. Эгч дvv хоёрт маргааш болох нэгэн шинэ жилийн баярын 2 урилга бэлгэлсэн. Тэднийг бурхан ивээнэ бизээ …” гэжээ.

magnai otgonjargal

ЭХ СУРВАЛЖ: WWW.FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих