ОХУ-ЫН 13 дахь зөн билгийн тулааны ялагч царайлаг залуу Дмитрий Волховын хувийн хуудсан дээрх зөвлөгөө тэмдэглэл

Итгэлийн тухай би дурдмаар байна. Удам угсааны тухай, удам судрынхаа их хүчинд итгэх тухайтад бөө гэх үзэл оршиж байгаа. Та хэдийгээр зөн билэг, удам угсааны залгамж чанар, тэнгэр хүчинд итгэдэгггүй ч гэсэн өөрөө өөрийнхөө аливаа зүйлийг бүтээнэ, хүслээ биелүүлнэ гэсэн их итгэлээрээ л хүссэндээ хүрч амьдарч чадна. Энэ бол та тэнгэр хүчинд итгэдэггүй юмаа гэхэд ядаж л өөрийнхөө хүчинд итгэж, өөрийгөө урамшуулж зоригжуулж урагшлуулж өгөх хүч болдог учираас итгэл гэдэг хамгийн чухал зүйл юм. Миний хувьд бөө, тэнгэр үзэлтэй хүн. Тэр ч утгаараа удам угсааныхаа их хүчинд итгэдэг. Удам угсаа гэдэг бол зарим хүмүүсийн хувьд зүгээр л нэг хоосон үг. Ийм бодолтой хүмүүс уншихгүй ч байж болно. Өөрийнхөө удам угсааг дээдэлдэг хүмүүст зориуллаа. Магадгүй та өөрөөсөө дээш гурван үеэ л мэддэг байж болно. Дайн, хувьсгал, хэмлэгдэлт, хагацал учирсан ч байж болно. Гэхдээ л та нэгэн том хэлхээний нэгэн хэсэг, хөгшин агуу том модны нэгэн мөчир юм. Таныг төрөөгүй байхад л залгамж халаагаа буюу таныг хайрлаж эхэлсэн өвөг дээдэс гэж байдаг. Тэд таны үйлдэл бүрийг харж итгэж байдаг. Тэд таны төлөө дайтаж, таны төлөө үхсэн. Муу хүн удам тань байсан ч байж болно. Хэрвээ байсан бол тэд өөрсдийгөө удамдаа багтах эрхгүй болгосон. Тэд зүгээр л удмаа уртасган замхарсан төдий.

zunbileg

Таны үр удмынхаа өмнө хүлээсэн үүрэг бол танд итгэл, урам зориг хайрлах хамгийн агуу мэдрэмж. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн таны удмын ген амьдралын төлөө тэмцсээр, сан сайхан руу тэмүүлсээр өнөөдрийг хүрсэн. Ийм болохоор таны хийсэн сайн үйл хэрэг удмынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буйн жишээ юм. Харин муу үйл бүхэн чинь өөрийн удмаас урвасан гэж хэлүүлэх бүрэн үндэс билээ. Тэд чамайг харж, тэд чамайг хүлээж байдаг, харин та удахгүй тэдний нэг болно. Таны дараа юу үлдэх вэ? Таны дараа хэн үлдэх вэ?  Бөө мөргөл нь удмын ургийн тань нэгэн хэсэг бол та бүр ч энэ бүгдийг тоохгүй өнгөрч болохгүй.

Бид бүхэн нэг л эцэг, нэг л эхтэй. Нэрийг нь байгаль эх эдлхий гэдэг юм. Бид бүгд ахан дүүс,  хамаатан садан. Хүний хүүхэд гэж байхгүй, хүний эуэг эх гэж байхгүй. Удмаа үргэлжлүүлэх нь бидний үүрэг бол харин хүнд удмаа үргэлжүүлэхэд нь туслах нь гавьяа юм.

Өвөг дээдэс чинь юу хүсдэг вэ? Чамайг аз жаргалтай байхыг л, үрээ хайрладаг эцэг эхийн адил. Чамаас эрүүл энх, эр зоригтой, ухаантай, шударга байхыг шаардана. Аав болгон л үрээ өөрөөс нь илүү, ачаа үр хүүхдээсээ бүх зүйлээр илүү байхыг хүснэ. Энэ чинь л амьдралын зорилго биү гэж үү? Өөрөө үүрэг хариуцлагаа ухамсарлан ертөнцийн бүтээгч болж, ертөнцийн нэгэн бүтээгчийг өсгөх. Өвөг дээдэс чинь юуг чамаас хүлээдэг вэ?  Таныг өдийг хүртэл удмынхаа төлөө бүтээж, хамгаалж, нандигнан хайрлаж ирсэн тэдний нэгэн адилаар бүтээж, хамгаалж, нандигнан хайрлаасай гэж л хүсэж байгаа. Удам минь үргэлжилж байгаа цагт үхэл гэж үгүй, үхтэл үр харам. Үхсэн хойно удам харам байдаг юм. Удам угсаа биднээс зөвхөн сайн сайхан үйлийг л хүсч байгаа.

zunbileg1 zunbileg2


URL:

Сэтгэгдэл бичих